Олимпын наадмын сагсан бөмбөгийн төрөл хэн бүхний анхааралд байгаа билээ. Тэгвэл сагсан бөмбөгийн төрөл 2024.07.27-нд А хэсгийн Австрали, Испанийн шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Сагсан бөмбөгийн төрөлд оролцох эрэгтэй багууд олимпын наадмын өмнө нөхөрсөг тоглолтуудыг хийсэн. Багууд хоорондоо хамгийн олон нь 4 тоглолт хийсэн бөгөөд Америкийн шигшээ баг 4-0, Австрали 3-1, Герман 2-1, Канад 2-1 амжилттай, Испани болон Бразилын багууд олимпод оролцох бусад багуудтай нөхөрсөг тоглолт хийгээгүй байна.
Мөрөөдлийн баг гэж яригдаж буй Америкийн шигшээ баг Канадын багийг 14 онооны зөрүүтэй, Сербийн шигшээг 26 онооны зөрүүтэй, Австралийн багийг 6 онооны зөрүүтэй хожсон, хамгийн сүүлд Өмнөд Суданы шигшээ багт 3 үеийн турш хожигдож 4-р үеийн сүүлийн мөчид 1 онооны зөрүүтэй хожсон нь Америкийн шигшээ багийг Мөрөөдлийн баг биш гэх яриа гаргаад амжсан юм. Багууд шигшээ багаа тухайн улсынхаа болон бусад гаднын лигүүдэд тоглодог мэргэжлийн тоглогч нараараа бүрдүүлсэн бөгөөд бидний сайн мэдэх NBA-д тоглодог 54 тоглогч энэ удаагийн олимпын наадамд өрсөлдөнө.
А хэсэгт NBA-ын 22 тоглогч өрсөлдөнө.
Австралийн шигшээд ATL багийн Dyson Daniels, DAL багийн Dante Exum, CHI багийн Josh Giddey, CHA багийн Josh Green, MIN багийн Joe Ingeles, HOU багийн Jock Landale, Jack McVeigh, MIA багийн Patty Mills, POR багийн Duop Reath нийт NBA-ын 9 тамирчин багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
Грекийн шигшээ багт NBA-ын аварга, бүх одод MIL багийн Giannis Antetokounmpo тоглоно.
Канадын шигшээ багт OKC багийн Lu Dort, MIN багийн Nickeil Alexander Walker, OKC багийн SGA, DAL багийн Dwight Powell, TOR багийн RJ Barret, Kelly Olynyk, HOU багийн Dillion Brooks, SAC багийн Trey Lyles, DEN багийн Jamal Murray, IND багийн Andrew Nembhard зэрэг NBA-ын 10 тамирчин багтсан байна.
Испанийн шигшээ багийн домгууд шигшээ багаасаа зодог тайлснаар MEM багийн Santi Almada, GSW багийн Usman Garuba гэсэн NBA-ын 2 тоглогчтой энэ удаагийн олимпод оролцоно.