MSports logo
Лас Вегас Эйс баг аваргын цувралыг 2-0-оор тэргүүлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 12

  • Лас Вегас Эйс баг аваргын цувралыг 2-0-оор тэргүүлж байна

    Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн WNBA лигийн аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр боллоо. Лас Вегас Эйс болон Нью-Йорк Либерти багуудын хооронд болж буй уг цувралыг Лас Вегас хотын баг 1-0 харьцаатай тэргүүлж байсан ба өнөөдөр 104-76 харьцаатайгаар бут ниргэснээр уг цувралыг 2-0 болгон тэргүүллээ улам бүр баталгаажууллаа. Бүтэн улирлын турш хоёр дараалан хожигдоогүй байсан Нью-Йорк Либерти багийг Ай’Жа Вилсон, Жэйки Янг, Келси Плам нарын гайхалтай тоглолтын ачаар буулган авсан байна. Одоо тэдэнд аварга авахад ганцхан хожил хэрэгтэй ба хэрвээ аварга авбал 2001-2002 оны Лос Анжелес Спаркс багаас хойших анхны хоёр дараалж аварга авсан баг болж шинэ түүх бичихэд ойрхон байна. Мөн WNBA-ийн түүхэнд нэг ч баг таван цуврал тоглолтод 0-2 оор хожигдож байгаагүй тохиолдлыг эвджээ.  

    Жэйки Янг эхний тоглолтод үзүүлсэн гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж 24 оноо, Келси Плам 23 оноо авснаас 5 удаа алсын зайнаас оновчтой шидсэн байна. Мөн тэдний хожлын шалтгаан нь 37 довтолгоон амжилттай болгохдоо 31-ыг нь оновчтой дамжуулалтаар гүйцэтгэсэн нь  багийн тоглолт ямар сайн байгааг харуулж байна. Цувралын гурав дахь тоглолт энэ сарын 16-нд 03:00 цагаас болно. 

    Лас Вегас Эйс баг аваргын цувралыг 2-0-оор тэргүүлж байна