Би 1990.05.23-нд Улаанбаатар хотын Эх нялхаст төрсөн. Ам бүл тав. Түүний нагац ах улсын начин Даваасүрэн. Мөн аймгийн арслан Отгонбаатар.
Тэрбээр анх бага байхад хүүхдүүдийн адил 12, 13 настайгаасаа гадаа сагсан бөмбөг тоглож өссөн. Тэмцээн уралдаанд 16 настайгаасаа "TLG-13" клубт тоглож эхэлсэн. Бэртэл гэмтлээс болоод шантрах, болих үе байсан. 2014 онд нурууны маш том бэртэл авч, хагалгаанд орж байсан. Тухайн үед эмч нар түүнд спортоо болихыг зөвлөж байсан ч бэртлээ даван туулж одоо хүртэл тоглож байгаадаа тэрбээр баяртай байдаг. Багаасаа сагсан бөмбөг их үзэх дуртай байсан. Сагсан бөмбөгөөр дамжуулаад найз нөхөд хүрээллээс гадна маш олон зүйлийг олж авсан. Энэ бүгд түүнийг тууштай байлгаж энэ спортод дурлуулсан.
Тэрбээр маш шахуу бэлтгэл, ажилтай байдаг. Чөлөөт цаг бага. Чөлөөт цаг гарвал авто спортоор хичээллэх дуртай. Мөн гэр бүл болон найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрөөх дуртай.
Спортод гаргасан хамгийн зөв шийдвэр нь хүнд бэртлийн дараа эргэн ирэлт хийхийн тулд фитнессээр хичээллэн биедээ анхаарч 2016 онд Дэлхийн элсний наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцон анхны мөнгөн медаль авсан явдал. Энэ нь түүний 3х3 спортын анхны эхлэл байсан.
Түүний айдаг зүйл бол бэртэл гэмтэл. Учир нь спортод маш их цаг зав, хүч хөдөлмөр гаргаж амьдралынхаа 3-ний 1 хувийг зарцуулсан болохоор бэртлээс их айдаг.
Түүний дуртай хоол хуушуур, нийслэл салатанд дуртай. Цэрка эхнэрийнхээ хийсэн бүх хоолонд дуртай.
Эмэгтэй хүн гэлтгүй хүний үнэн, шударга байдалд их дуртай. Хүн ямар ч нөхцөлд өөрөөрөө бас үнэн байх нь хамгийн чухал гэж боддог. Түүний эхнэрт ч мөн адил энэ мөн чанар нь байдаг болохоор дуртай байдаг аж.
Түүний онцлох амжилтууд : 3х3 төрлийн 2017 оны Азийн аварга, 2018, 2019 Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль. 2019 онд Чэжү гранпри аварга болж байсан. Мөн 2018 онд дэлхийн шилдэг 8 багт багтаж байсан. Ранкаараа Азийн номер 1 болж байсан. Багаараа 3 жил дараалан 1, 2, 3-р байранд эрэмбэлэгдэж байсан. Түүний цаашдын зорилго Шри Ланк улсад болон 5х5-аар ранк олгох тэмцээнд амжилттай оролцон ранк авах.
Амьдралд чухал гэж үздэг зүйл нь өөрөө өөрийгөө хуурахгүй байх, зорилготой амьдрах бас тууштай амьдрах нь чухал гэж үздэг. Үлгэр дуурайлал их олон хүнээс авдаг. Дэргэд байдаг ах нараасаа, аав ээжээсээ авна. Хүн болгоны сайн чанараас үлгэр дуурайлал авдаг.
Сэтгэлээр унасан үедээ энэ спортоор яах гэж хичээллэж эхэлсэн билээ, өөртөө амласан зааг хүртлээ бууж өгөхгүй гэж их өөртөө хэлдэг. Мөн хүмүүсээс зөвлөгөө авч өөртэйгөө ярилцдаг.