1997.04.14-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл зургаа. Аав, ээж, гурван дүүтэй. Спортын удам байхгүй. Багадаа зун болохыг хүлээдэг хүүхэд байсан. Зуны амралтыг их хүлээдэг байсан. Зун болонгуут лагерт эмээ, өвөө дээрээ зуны гурван сарыг өнгөрөөдөг байсан. Өндөр 194 см. Гэрийнхэн нээх өндөр биш, ер нь дундаж 175-178 см.
Зурагтаар NBA их үздэг байсан. Бага байхдаа хүүхдүүдтэй цуг гадаа сагсны талбай дээр сагс тоглож, сагсанд дуртай болсон. Багаараа тоглодог, таван хүн тоглодог байдал нь таалагдаж, багийн спорт болохоор татагдсан. Хамгийн нандин үе бол хүүхэд байхдаа сагсанд анх хоббироод гадаа талбай дээр тоглодог байсан нь хамгийн нандин үе юм болов уу.
“Super Power”-тай байсан бол цаг хугацаагаар аялдаг болохыг хүсэх байсан. Өнгөрсөн, ирээдүй рүү очиж, засах юм байвал засна.
15 настай байхдаа Япон руу явсан. Манай нэг найз Японд байдаг байсан. Найзтайгаа холбогдоод Японд очоод 5 жил болсон. Японд анх сагсан бөмбөг тоглож сурсан. Амьдралын хэв маяг их чанга байлаа. Ер нь бараг хагас цэрэгжилдэн дунд байсан. Японоос суралцсан зүйл зөндөө. Сагснаас гадна амьдрал дээр ч гэсэн сурсан зүйл их байдаг. Японы 10 жил их зүйлийг өгсөн гэж боддог. Цаг барилт гэдгийг их сайн сурсан. Миний хувьд олон улсын бизнесийн харилцаа мэргэжилтэй.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарах байсан бол хамгийн түрүүнд мээмээ л барьж үзэх байсан байх. Олны танил хүмүүсээс крашладаг байсан хүн гэвэл бага байхдаа ер нь харсан эмэгтэй хүн болгонд л бараг дурлаж, крашладаг байсан. Одоо гэвэл олны танил хүмүүсээс Адриана Лима.
Хамгийн ойрын зорилго бол Азийн аваргын урьдчилсан шатанд гарах мөн лигийн аварга болох. Цаашлаад олимпын эрх авах зорилгууд байгаа.
Доороо хоёр эмэгтэй дүүтэй болохоор эмэгтэй хүний бүх шинж чанарт дуртай. Найз охинтойгоо бүр бага байхдаа Найрамдалд танилцаж байсан. Найз охиныхоо намайг их ойлгодог шинж чанарт нь дуртай.
Сагс бол миний хувьд хоёр дахь гэр бүл. Хасын Хүлэгүүд багтай тоглоход их гоё байгаа. Багийн уур амьсгал, бүх зүйл нь таалагддаг. Үлгэр дуурайлал авдаг тамирчид хамгийн ойрынх гэвэл Хасын Хүлэгүүд клубын холбон тоглогч Сэргэлэн ах, Завхан Бродерсийн Дөлгөөн гэх мэт. Сагсны ах нараас үлгэр дуурайлал авах шинж чанартай олон хүн байгаа.
Амьдралдаа хайртай хүнтэйгээ, дотны хүмүүстэйгээ түүх дурсгалтай дэлхийн олон дурсгалт газруудаар аялж үзэхийг хүсдэг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа гарах, pc тоглох дуртай. Мөн ер нь унтах дуртай, зав зай гарвал унтаж амрах дуртай.
Marvel-ийн кинонуудад дуртай. Дуртай дүр нь гэвэл IRON MAN. Удирдагч занд дуртай болохоор дуртай болсон юм болов уу.