MSports logo
Анталиягийн их дуулгаас Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 1

  • Анталиягийн их дуулгаас Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Анталия хотод Олон улсын жүдо бөхийн холбооны их дуулга тэмцээн зохион байгуулагдаж, 93 орны 600 гаруй жүдоч хуран чуулав. Манай улсаас 19 тамирчин хүч үзсэнээс хоёр тамирчин медалийн тавцанд зогсчээ.

    Анталиягийн их дуулгаас Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

    Анталиягийн их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг Гуам, Нидерланд, Туркийн жүдочдийг буулган авч хагас шигшээд шалгарч улмаар Туркийн бөх Сила Эрсинд ялагдаж, хүрэл медалийн төлөө Бразил улсын тамирчин Н.Феррейраг хожиж, өөрийн замналын их дуулга тэмцээний 7 дахь медалиа энгэртээ зүүжээ.

    Анталиягийн их дуулгаас Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

    Мөн тус их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-д ОУХМ Батхуягийн Гончигсүрэн Дани, Швейцарын бөхчүүдийг буулган авч, ОХУ-ын тамирчин Адамианд ялагдаж, дагах барилдаанд Нидерландын Майкл Коррелийг, хүрэл медалийн барилдаанд Бразилын Конкальвесыг буулган авсан байна. Энэ нь түүний Их дуулга тэмцээний дөрөв дэх медаль байв. 

    Анталиягийн их дуулгаас Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

    Өдгөө 24 настай Б.Гончигсүрэн нь 2024 оны гарснаар Португалийн гранпри тэмцээнээс хүрэл, Анталиягийн их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр өнгөрсөн жил Ханжоу хотод болсон Азийн наадмаас мөнгөн медалийг хүртсэн билээ.

    Анталиягийн их дуулгаас Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

     

    Монголын жүдо бөхийн шигшээ баг Анталиягийн их дуулга тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэнээр 93 орноос 15 дугаарт эрэмблэгдлээ. Цагаан өмсгөлтнүүдийг хэдхэн хоногийн дараа Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Тэмцээн 4-р сарын 20-23-ний өдрүүдэд Хонконгт болох юм.

    Анталиягийн их дуулгаас Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ