Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны 2023/24 оны улирлын хүрээнд өнөө өглөө Лос Анжелес Лэйкерс баг талбайдаа Брүүклин Нетс багийг хүлээн аван тоглов. Леброн Жэймс өөрийн замналын бас нэгэн гайхалтай тоглолтыг үзүүлж, 3 онооны шидэлтээр өөрийн карьерийн дээд амжилтыг тогтоож, 40 оноо авч улирлын дээд амжилтыг үзүүллээ. Түүний манлайлалын тусламжтайгаар Лос Анжелес Лэйкерс баг 116-104-ийн харьцаатай Брүүклин Нетс багийг хожжээ.
Леброн Жэймс 40 оноо авч, багаа ялалтад хөтөллөө
Б
Бэлгүүн
4 сарын 1
Леброн карьерийнхаа 1485 дахь тоглолтоо хийж, 40 оноо авч улирлын дээд амжилтыг үзүүлснээр даваа гарагийн өглөө ийнхүү Лос Анжелес Лейкерс Брүүклин Нетсийг 116:104 харьцаатай хожлоо. Түүний 3 онооны шидэлтүүд энэ өдөр байндаа тусч, өөрийн замналд өндөр амжилт үзүүлэв. Леброн энэ улиралд гурав дахь удаагаа 40 оноо авч байна.
Леброн энэ тоглолтод 40 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 24 оноо, Руй Хачимура 20 оноогоор тус хүргэжээ. Лос Анжелес Лэйкерс дараагийн тоглолтоо 4-р сарын 3-нд Торонто Рапторс багийн эсрэг хийх юм.