MSports logo
NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 16

  • NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    Жил бүр ESPN-ээс эрхлэн гаргадаг шилдэг 100 тоглогчийг зарласан ба хамгийн шилдгээр  эрэмбэлэгдсэн 24 тоглогчийг дэлгэрэнгүй тайлбартай хүргэж байна. Тус чансааг 13 дахь жилдээ гаргаж байгаа ба сурвалжлагч, редактор, продюсер, шинжээчдээс бүрдсэн 150 гаруй хүн тоглогчдын нөлөө, статистик баримт, хамгаалалтын нөлөө, дундаж үзүүлэлт, тогтвортой тоглох магадлал, багт үзүүлж буй үр нөлөө зэрэг бүхий л зүйлийг харгалзан үзэж энэхүү чансааг гаргасан юм. 

    24. Кавай Леонард /Лос Анжелес Клипперс/

    Лигийн шилдэг хоёр талт тоглогч Кавай Леонард өнгөрсөн жил 12-р байрт жагсаж байсан бол энэ жил 12 байраар ухарсан нь түүний бэртлээс шалтгаалж цөөхөн тоголтод оролцсонтой холбоотой. Леонард 1-р сараас эргэн ирж тоглохдоо 23.8 оноо, 6.5 самбар, 3.9 оновчтой дамжуулалт дунджилсан байна. Гэвч плэй офф эхлэхэд өвдөгний бэртлээс болж багтаа тус болж чадаагүй билээ. Өрнөд бүсийн хүчтэй багуудын тоонд жил болгон яригддаг ч одоог хүртэл амжилт үзүүлээгүй Лос Анжелес Клипперс багийн энэ улирлын амжилт түүний эрүүл саруул, 57-оос дээш тоглолтод оролцож чадах эсэхээс шууд хамаарна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    23. Де’Аарон Фокс “Сакременто Кингс”

    Жагсаалтын эхний 25-д багтах ёстой зүй ёсны тоглогч гэдгээ өмнөх улирал хангалттай нотолсон тоглогч бол Де’Аарон Фокс. Түүний 4-р үеийн оноо авалт эхний гурван байрт жагсаж, 16 жил плэй оффт оролцож чадаагүй Кингс багт Плэй-оффын утаа үнэртүүлж чадсан. Анх удаа бүх оддын тоглолтод сонгогдож, бүх НБА-ын гурав дахь багт нэрлэгдэж чадсан тэрээр 25 оноо, 4.2 самбар, 6.1 оновчтой дамжуулалтыг улирлын турш дунджилсан юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    22. Домантас Сабонис “Сакременто Кингс”

    Дээр дурдсанчлан Сакременто Кингс багийг плэй оффт оролцуулахад түшиг тулгуур нь болсон хүн бол Литва тоглогч Домантас Сабонис. Самбар доор болон будагтай талбайд багийнхаа хана хэрэм болж нэг тоглолтод 12.3 буюу нийт 973 удаа самбараас бөмбөг авсан гайхалтай үзүүлэлтийг гүйцэтгэсэн байна. Мөн будагтай талбайд 500 удаа довтлохдоо 75%-ийн довтолгооны гүйцэтгэлтэй байсан нь өнгөрсөн улирал түүний хувьд ямар сайн үзүүлэлттэй жил байсныг гэрчилж байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    21. Тайрис Халибуртон /Индиана Пэйсерс/

    НБА-д гялалзаж буй залуу холбогч Халибуртон өнгөрсөн жил анх удаа бүх оддын тоглолтод сонгогдсон. Оноо авалтаас гадна түүний дамжуулах чадвар илт сайжирч нэг тоглолтод 10.4 дамжуулалт өгсөн нь лигт хоёрт орох үзүүлэлт болсон. Мөн Индиана Пэйсерс багтайгаа 5 жилийн макс гэрээ хийсэн нь түүнийг тус багийн ирээдүй хэмээн тодорхойлоход хүргэв.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    20. Карл-Энтони Таунс /Миннесота Тимбервовес/

    2015 оны драфтын тэргүүн сонголт Таунс лигийн чадварлаг том залуусын нэг. Өнгөрсөн улирлын чансаагаар 13т бичигдэж байсан ч энэ жил 20 хүртэл хойшилсон нь Рүди Гобертой талбайгаа, Энтони Эдвардстай бөмбөгөө хуваасантай холбоотой. Гэсэн ч 2022-2023 оны улиралд 20.8 оноо, 8.1 самбар, 4.8 оновчтой дамжуулалт данжилсан байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    19. Жэйлен Броун /Бостон Селтикс/

    Өнгөрсөн жилийн бүсийн аварга хүртэл явахад түүний үүрэг Бостон Селтикс багт нэлээдгүй байсан. Зарим тоглолтод Жэйсон Тайтумаас илүү тоглосон нь түүнийг багийн альфа болох ёстой хэмээн үзэгчдийг талцуулахад хүргэсэн. 2022-2023 оны улиралд хамгийн их оноо авалтаа дунджилж /26.6/, үүнийгээ 49.1 хувийн довтолгооны хувьтай гүйцэтгэсэн байна. Баг нь ч түүний өнгөрсөн улирлын хичээл зүтгэлийг үнэлж 5 жилийн 303.7 сая долларын түүхэнд байгаагүй том гэрээ үзэглэсэн билээ. 

     

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    18. Пол Жорж /Лос Анжелес Клипперс/

    Бүх оддын тоглолтод эргэн ирж, улирлын дунд хүртэл гайхалтай тоглож байсан шилдэг довтлогч гуравдугаар сард өвдгөндөө бэртэл аван мөн л улирал дуустал бүтэн тоглож чадаагүй. Багийн хамтрагч Кавай Леонард мөн адил бэртэлтэй байсан тул тэдний зорилго дахин нэг улирлаар хойшилсон. Лигийн шилдэг хоёр талт тоглогчид бэртэл гэмтлээс хол байж чадвал өрнөд бүсийн өрсөлдөөн улам ширүүсэх нь дамжиггүй. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    17. Жамал Муррэй /Денвер Наггетс/

    Баблд галзуурсан Муррэй зүгээр нэг харваад өнгөрсөн од биш гэдгийг энэ жил жинхэнэ утгаар нь баталлаа. 2011-2022 оны улирлыг АСL-ийн бэртлээс болж бүтэн өнжсөн тэрээр өнгөрсөн улиралд эргэн ирж 26.1 оноо, 7.1 оновчтой дамжуулалт, 5.7 самбар дунджилж, эрүүл саруул байвал ямар аюултай тоглогч гэдгээ дахин харуулж өнгөрсөн жилийн аварга цолыг хүртэхэд багтаа үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    16. Бам Адебаяо /Миами Хит/

    Улиралд 20.4 оноо дунджилж, замналдаа хоёр дахь удаагаа Бүх одод тоглолтод оролцов. Бүсийн 8-р байраар шалгарсан баг эхний хэсэгтээ аваргын цом авах магадлалтай гэгдэж байсан Милаукий Бакс багийг буулгаж авав. Үүнд Адебаяо-ын хувь нэмэр асар их байлаа. Хамгаалалт довтолгоонд онцгой байж дорнод бүсийн бүхий л шилдэг том тоглогчдын эсрэг тоглон ялалт байгуулан бүсээ тэргүүлж аваргын цуврал хүртэл явж чадсан юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    15. Донован Митчелл /Клевлэнд Кавальерс/

    Юта хотод байхдаа эхний таван жилдээ 9 удаа л 40-өөс дээш оноо авсан бол өнгөрсөн жил Клевлэнд хотын төлөө 13 удаа 40 ба түүнээс дээш оноо авсан ба Чикаго Буллс багийн эсрэг 71 оноо авсан нь лигт тэргүүлэх оноо авагч гэдгээ баталсан шөнө байв. 2022-2023 оны хамгийн өндөр авсан тоглогчоор Дэмиан Лиллардын хамт нэгдүгээрт бичигдэж байна. Энэ жил Клевлэнд Кавальерс багтай хийсэн гэрээний сүүлийн жил ба 2024-2025 оны улиралд өөр баг руу солигдох сонголт түүнд үлдэх юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    14. Дэмиан Лиллард /Милаукий Бакс/

    Өнгөрөн улиралд 58 тоглолтод оролцохдоо 32.2 оноо дунджилсан нь түүний замналын хамгийн өндөр оноо дунджилсан жил болсон байна. Мөн гурван удаа 50-аас дээш оноо авсан ба Рокетс багийн эсрэг 71 оноо аван лигийн хамгийн өндөр оноо авсан тоглогч болов. 33 настай түүний хувьд замналынхаа турш үнэнч байсан Портланд хотоосоо буурь сэлгэж Милаукий Бакс багтай нэгдсэн билээ. Лигийн шилдэг хамгаалан тоглогч, лигийн шилдэг тоглогч нартай хамт тоглож үзээгүй түүний хувьд энэ улирал цоо шинэ сорилт байх болно. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    13. Энтони Эдвардс /Миннесота Тимберволвес/

    2020 оны драфтын тэргүүн сонголт Энтони Эдвардсаас одын гэрэл гэгээ цацран мандаж, хүмүүсийг өөрийн туяандаа оруулаад аль хэдийн эхэлсэн. Хамгийн өндөр оноо буюу 24.6 оноог дунджилж, Бүх оддын тоглолтод сонгогдож, АНУ-ын шигшээ багт багтан шилдэг мэргэн буучаар шалгаран, бэлгэдлийн тавт хүртэл багтсан гээд түүний хувьд өнгөрсөн улирал болон зун олон амжилтаар дүүрэн буй. Аль хэдийн Миннесота хотын хайртай хүү болсон тэрээр шинэ тоглогчийн гэрээгээ сунгаж дахин сунгахдаа 40 саяын нэмэлт хүсэх эрхтэй болсон байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    12. Жимми Батлер /Миами Батлер/

    Плэй оффт ямар аймшигтай тоглогч болохыг бид бүхэн өнгөрсөн хавар харсан. Үргэлж дутуу үнэлэгддэг тэрээр багийнхаа хамт бүсийн аварга болсон нь олон хүмүүсийн толгойд нэгийг бодогдуулсан биз. Улирлын турш 22.9 оноо, 5.9 самбар, 5.3 оновчтой дамжуулалт дунджилсан 34 настай түүний хувьд ирэх улиралд дахин өөрийгөө батлан харуулж чадах болов уу. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    11. Дэвин Бүүкер /Финикс Санс/

    Энэ жил 27 настай түүний хувьд тамирчны хувьд хамгийн оргил үе дээрээ явж байгаа. Талбай дээр гарах бүртээ хор шартай, дайчин тоглодог түүний хувьд өнгөрсөн улиралд 27.8 оноо, 4.5 самбар, 5.5 оновчтой дамжуулалт гүйцэхийн хажуугаар тоглолт бүрд нэг бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна. Энэ жил Брэдли Бийл, Кевин Дурант зэрэг шилдэг оноо авагчидтай талбайд дээр хамт байх түүний хувьд ялимгүй оноо авалт нь буурах ч гэлээ энэ улирал аваргын төлөө яригдаж буй контендер багт зүй ёсоор багтаж буй. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    10. Энтони Дэвис /Лос Анжелес Лакерс/

    Түүний хувьд өнгөрсөн улирал замналынх нь хамгийн өндөр хувьтай довтолсон /56.3%/  ба нэг тоглолтод 12.5 самбар авсан нь мөн хамгийн өндөр үзүүлэлт нь болсон байна. Энэ жил гэмтэл бэртлээс хол байж 65 тоглолтоос дээш тоглолтод оролцож чадвал MVP-ын өрсөлдөөнд ч өрсөлдөх магадлалтай. Өнгөрсөн улиралд томоохон багууд болох Милаукий Баксын эсрэг 44 оноо, 10 самбар, 3 блок, Голден Стэйт Уарриорс багийн эсрэг 30 оноо 23 самбараас бөмбөг авалт хийсэн зэрэг шилдэг тоглолтуудаа үзүүлсэн билээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    9. Леброн Жэймс /Лос Анжелес Лакерс/

    Тоглолт бүртээ шинэ рекорд, шинэ амжилтууд тогтоож буй түүний хувьд энэ жил бас л түүхэн мөчүүдээр дүүрэн байх биз ээ. Энэ 38 настай ахмад тоглогчийн хувьд гэмтэл бэртлээс хол байж чадвал өнгөрсөн жил үзүүлсэн 28.9 оноо, 8.3 самбар, 6.8 оновчтой дамжуулалтаа дахин давтах магадлалтай. Денвер Наггетс багт Плэй оффт хожигдсоныхоо дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би НБА-ийн тоглогчдын 90%-иас илүү хэвээр байна магадгүй 95% ч байж мэднэ” хэмээн хэлсэн удаатай. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    8. Шай Гилжус-Александр /ОКС Тандер/

    Өнгөрсөн жил 48-р байрт жагсаж байсан залуу од энэ жил сагсан бөмбөгийн хамгийн том лигийн нийт тоглогчдын 8-р байрт эрэмбэлэгдэж байна. Баг нь харамсалтайгаар Плэй Ин шатанд хасагдсан ч Шай замналынхаа хамгийн шилдэг улирлыг ардаа үдсэн. Нэг тоглолтод дунджаар 31.4 оноо, 4.8 самбар, 5.5 оновчтой дамжуулалт гэсэн гайхалтай үзүүлэлтийг үзүүлжээ. Хамгийн чухал нь тэр энэ бүх оноогоо 51%-тай гүйцэтгэсэн байна. ОКС-ын амжилтаар цангаж буй чадварлаг залуучууд сайн туршлагажиж чадвал ойрын жилүүдэд өрнөд бүсэд өрсөлдөөн үзүүлэх шаггүй баг болох боломжтой болсон. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    7. Кевин Дурант /Финикс Санс/

    Энэ жилийн түүний цорын ганц зорилго аварга авах. Үүний тулд л тэрээр өрнөд бүсийн контендер Финикс Санс багт ирсэн. Энэ улирал шинэ багтайгаа бүтэн улирал тоглож болох эхний жил. Дурант 2021 онд энэ жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Харамсалтай нь тухайн жил Милаукий Бакс багтай хийсэн цувралын долоо дахь тоглолтод ганхан см зөрүүтэй зурааснаас шалтгаалж хожигдож байсан түүхтэй. Лигийн хамгаалахад хамгийн хэцүү тоглогчийн нэг өнгөрсөн улиралд 29.1 оноо, 6.7 самбар, 5 оновчтой дамжуулалт өнгөрсөн улиралд дунджилсан байна.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    6. Жэйсон Тэйтум /Бостон Селтикс/

    Дөрөв дэх жилдээ дараалан бүх оддын тэмцээнд, хоёр дахь жилдээ бүх НБА-ын үндсэн багт багтсан ба 2022-2023 оны улирлын MVP шагналыг хүртсэн Тэйтумын хувьд өнгөрсөн улиралд зорилгодоо хүрэхэд бас л нэг алхам дутсан. Зүүн бүсийн финалд Майами Хит багт долоон тоглолтод хожигдсон Бостон энэ жил Жрү Холидэй, Кристапс Порзингс зэрэг тоглогчдоор хүчээ зузаатган шинэ улиралдаа орж буй. Хэрвээ Тэйтум энэ жил аваргын төлөө шалгарч чадахгүй бол түүний үргэлж өндрөөр үнэлдэг гэх хүмүүсийн цуурхал үнэнд ойртох магадлалтай болж байна. Эсрэгээрээ улиралд онцгой байж өнгөрсөн жилийн 30 оноо, 8.8 самбар, 4.6 оновчтой дамжуулалт дунджилсан амжилтаа нэг шат ахиулж чадвал MVP-ч хүртэх бүрэн боломжтой. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    5. Стефен Карри /Голден Стэйт Уарриорс/

    Өнөө цагийн хамгийн шилдэг шидэг ч мэдээж эхний таван байрт жагсах нь ойлгомжтой биз. Гэхдээ одоо 35 настай гэдгийг мартаж болохгүй. 5 дахь хуруундаа бөгж зүүхээр хайж буй “Тогооч” маань гурван улирал дараалан 3 онооны шидэлтээр тэргүүлж карьерынхаа хамгийн олон оноог дунджилсан (29.1). Энэ жил лигийн шилдэг холбогчдын нэг Крис Полтой мөр зэрэгцэн тоглох ба улирлын өмнөх цөөхөн тоглолтоор тэдний хамтрал сайн байгааг харуулсан. Тэрээр бүтэн талбайд бөмбөг залж орох, бусдыгаа сулрахыг хүлээх зэрэг ачааллуудаас бага зэрэг салж, цэвэр оноо авалт дээр тулгуурлан тогловол дахин MVP авах хэмжээний тоглолт үзүүлэх магадлалтай. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    4. Лука Дончич /Даллас Мавериск/

    Өнгөрсөн дөрвөн улиралд бүх NBA-ийн нэгдүгээр багт шалгарсан Словени “Шидтэн” Дончич сагсан бөмбөг тоглох гайхалтай оюун ухаан, бие бялдар, ур чадварыг хослуулсан нэгэн. Дончич нэг тоглолтод дунджаар 8,6 самбар, 8,0 оновчтой дамжуулалт өгч, карьерынхаа шилдэг амжилтыг (тоглолт бүрд 32,4 оноо) үзүүлсэн. Ингэхдээ 56%-тай довтолсон нь мөн л түүнийг ямар өндөр үзүүлэлттэй тоглодог гэдгийг харуулж байна. Энэ жил түүнээс хүсэх хамгийн том зүйл бол Мавс багийг дахин плей-офф шалгаруулж эхний шатнаас цааш ахиулж чадах уу гэдэг байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    3. Жоел Эмбийд /Филаделфиа 76ерс/

    Хоёр улирал дараалан дэд байр эзэлсний дараа Эмбийд 2022-23 оны улиралд NBA-ийн анхны MVP шагналыг хүртэж, хоёр дахь удаагаа шилдэг оноо түүгч болсон. Гэсэн хэдий ч плэй оффт амжилттай байж чадалгүй 2-р тойрогт дахин хожигдож, 7 тоглолтын дараагаар Селтикст ялагдал хүлээн улирлаа дуусгасан. Эмбийд лигийн шилдэг тоглогч гэдгээ аль хэдийн баталсан. Замналдаа хамгийн өндөр хувьтай буюу 54.8%-тай довтолж нэг тоглолтод 33.1 оноо дунджилсан нь мөн л замналынх нь хамгийн дээд үзүүлэлт юм. Түүнд энэ жил гурван том асуулт тулгарч байгаа нь хамтрагч Жэймс Харден багтаа үлдэх үү, өнгөрсөн улирлын амжилтаа үргэлжлүүлж МVP өрсөлдөөнд үлдэх үү мөн плэй оффт амжилттай оролцож бүсийн финал хүртэл багаа чирч чадах уу гэдэг байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    2. Никола Йокич /Денвер Наггетс/

    Хоёр удаагийн улирлын үнэ цэнтэй тоглогч, өнгөрсөн жилийн аварга, финалын үнэ цэнтэй тоглогч гээд өнгөрсөн жилийн хамгийн шилдэг тоглогч байсан тэрээр энэ жил мөн л 2-р байрт эрэмбэлэгджээ. Өнгөрсөн улиралд 30 оноо, 13.5 самбар, 9.5 оновчтой дамжуулалт дунджилсан ба плэй оффт 10 удаа трипл дабль хийсэн нь плэй оффын түүхэнд дээгүүр орох үзүүлэлт байлаа. Энэ зун аварга авсны дараа Исиа Томс түүнийг "домогт тоглогч” гэх ангилалд оруулахад буруудахгүй гэж хэлсэн. Өдгөө 28 настай түүний хувьд ид үедээ явж байгаа ба дахин өсөн хөгжих боломжтой хэмээн дасгалжуулагч Майкл Мэлоун хэлсэн байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч

    1. Яаннис Антетокоумпо /Милаукий Бакс/

    Тийм ээ энэ жилийн шилдэг тоглогчоор Яаннис Антетокоумпо-г хоёр дахь жилдээ дараалан espn.com шалгарууллаа. Домогт тоглогч Уилт Чемберлэйнтэй нэгдэж, NBA-гийн түүхэнд доод тал 30 оноо, 10 самбар, 5 оновчтой дамжуулалт дунджилж, 50%-ын гүйцэтгэлтэй довтолсон байна. Өнгөрсөн улиралд аварга авах хамгийн өндөр магадлалтай байсан Бакс баг эхний шатанд Милаукийн Бакс хожигдсон нь том цохилт болсон ба үүнд түүний нурууны бэртэл нь нөлөөлсөн. Харин энэ жил тэдэнд ирсэн том өөрчлөлт бол Дэмиан Лиллард. Довтолгооны ачааллыг хэнээр ч үүрүүлэхгүй давхар түүнийг будагтай талбайд тоглох орон зайг гаргаж өгөх боломжтой тоглогч ирснээр түүнд амьсгаа авах хэдэн минутыг ч олгох боломжтой юм. Тэдний хамтралыг домогт тоглогчид болох Шакил О’Нил, Коби Брайант нартай жишин ярьж буй сэтгүүлчид олон байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 24 тоглогч