MSports logo
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны засаглалын шинэчлэлийн үр дүнд тус спорт 2028 оны олимпын хөтөлбөрт үлдлээ
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 16

  • Олон улсын хүндийн өргөлтийн холбооны засаглалын шинэчлэлийн үр дүнд тус спорт 2028 оны олимпын хөтөлбөрт үлдлээ

    Энэтхэгт болж байгаа Олон улсын олимпын хорооны 141 дэх чуулганаар 2028 оны олимпын хөтөлбөрийг хэлэлцлээ Лос-Анжелесийн олимпын наадамд флаг-футбол, крикет, лакросс, сквош, бейсбол/софтбол гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн. Гэхдээ лакроссыг 6x6, крикетийг Тwenty20 хэлбэрээр зохион байгуулна. Мөн 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд хүндийн өргөлт, орчин үеийн 5 төрөлтийн спортыг үлдээх шийдвэр гаргалаа. Энэ хоёр төрлийг олимпын хөтөлбөрөөс хасах талаар яригдаж байсан ч Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос допингийн эсрэг үйл ажиллагаагаа ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагт шилжүүлсний ачаар байраа хадгалж үлдсэн байна. Харин боксыг 2028 оны хөтөлбөрөөс хасах эсэхийг дараа хэлэлцэн шийдэхээр болжээ. Олон улсын хүндийн өргөлтийн холбоо ерөнхийлөгч Мохаммед Жалудын удирдлаган дор хийсэн засаглалын шинэчлэлийг ОУОХ сайшаасан байна. Улмаар Лос Анжелес 2028 олимпын наадамд хүндийн өргөлтийн төрөл үлдлээ.  Хүндийн өргөлтийн спорт нь 1920 оны Бельгийн наадмаас хойш Олимпийн наадамд байсаар ирсэн боловч допинг, авлигын дуулиан, засаглалын хэд хэдэн доголдлын улмаас Лос Анжелес 2028 оны анхны хөтөлбөрөөс хасагдсан юм. Гэсэн хэдий ч ОУОХ-ны допингийн эсрэг удирдлагыг Олон улсын шинжилгээний агентлагт шилжүүлж, Спортын арбитрын шүүхэд шийтгэл ногдуулсан тул Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл Мумбайд болж буй хурлаар таван жилийн дараа болох наадамд оролцох эрхийг баталлаа.  Олон улсын хүндийн өргөлтийн холбооны удирдлагатай холбоотой хэргээр Тамас Ажан унасны дараа шуугиан тарьсан Иракийн албан тушаалтан Жалуд өнгөрсөн оны зургадугаар сард шинэ удирдлагын багийн хамт сонгогдсоноос хойш Олон улсын хүндийн өргөлтйн холбоо болон ОУОХ хоорондын харилцаа сайжирсан байна.