MSports logo
ПАРИС 2024 БОКС: Өнөөдөр Боксын өрсөлдөөн М.Энхжаргалын тулаанаар эхэлнэ
  • Н
    Нанва

    7 сарын 27

  • ПАРИС 2024 БОКС: Өнөөдөр Боксын өрсөлдөөн М.Энхжаргалын тулаанаар эхэлнэ

    Манай улсаас Парис-2024 олимпын наадамд Боксын төрлөөр хоёр эмэгтэй тамирчин оролцож байгаагаас тоглолтын салхийг хагалахаар 54 кг-ийн жинд 2022 оны 22 хүртэлх насны Ази тивийн аварга, 2022 оны Дэлхийн цомын аварга, 2023 оны эмэгтэйчүүдийн Боксын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал өнөө орой тулалдана. Түүний эхний тойрогт өрсөлдөх тамирчин бол 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг жингийн мөнгөн медальт Италийн тамирчин Сирин Чарааби. Итали тамирчны хувьд өмнө нь манай улсын шигшээ багийн тамирчин О. Есүгэнийг ДАШТ-д ялж байсан удаатай. Мөн Нью Делид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-д мөнгөн медаль хүртэж байсан ширүүхэн өрсөлдөгч юм.  

     

    ПАРИС 2024 БОКС: Өнөөдөр Боксын өрсөлдөөн М.Энхжаргалын тулаанаар эхэлнэ

    54кг, М.Энхжаргалын хэсэгт ямар тамирчид байгааг сонирхуулья. 

    • Их Британи улсын тамирчин Чарли Дэвисон. 2023 оны Европын наадмаас хүрэл медаль хүртсэн Их Британийн боксчин. Токиогийн олимпод Дэвисон шөвгийн 16-д үлдэж байсан бөгөөд 2023 онд Польшид болсон Европын наадмын жингийн ангилалд хүрэл медаль хүртэж, улмаар 2024 оны Зуны Олимпын наадамд оролцох эрхээ авсан. 
    ПАРИС 2024 БОКС: Өнөөдөр Боксын өрсөлдөөн М.Энхжаргалын тулаанаар эхэлнэ
    • Турк улсын тамирчин Хатие Акбаш. Тэрээр 2016 онд Туркийн Орду хотод болсон Европын эмэгтэй залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн. 2022 оны 3-р сарын 22-нд Хорватын Порец хотод болсон 22 хүртэлх насны Европын боксын аварга шалгаруулах тэмцээнд 50-52 кг-ын жинд аварга болж байсан тамирчин юм. 
    ПАРИС 2024 БОКС: Өнөөдөр Боксын өрсөлдөөн М.Энхжаргалын тулаанаар эхэлнэ