MSports logo
Парис-2024 олимпын түүхэн дэх хүйсийн тэгш байдлыг хангасан анхны олимп болж байна
  • Н
    Нанва

    7 сарын 22

  • Парис-2024 олимпын түүхэн дэх хүйсийн тэгш байдлыг хангасан анхны олимп болж  байна

    Энэ удаагийн наадамд 200 гаруй орны 10 мянга гаруй тамирчид өрсөлдөж байгаагаас тамирчдын хүйс 50:50 харьцаагаар тэгш байдлыг хангасан анхны олимп болж буйгаараа онцлог болж байна. Ингэснээр олимпын түүхэнд анх удаа эмэгтэй тамирчдын тоо эрэгтэй тамирчидтай тэнцлээ. Наадмыг зохион байгуулж буй Олон улсын олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах энэ үйл явдлыг “Олимпын наадамд оролцсон эмэгтэйчүүдийн түүхэн дэх төдийгүй спортын түүхэн дэх хамгийн чухал мөчүүдийн нэг ийнхүү тохиож байна” хэмээн тодорхойлжээ. 

    Парис-1900 оноос Парис-2024 хүртэлх хугацаанд нийт оролцсон эмэгтэй тамирчдын тоог хувиар харвал:

    Парис-2024 олимпын түүхэн дэх хүйсийн тэгш байдлыг хангасан анхны олимп болж  байна

    Олимпод анх гольф, теннис гэх мэт "Эмэгтэйлэг" гэж тооцогддог спортын төрлөөр эмэгтэйчүүд өрсөлдөж байсан тухай "Around the Rings" олимпын мэдээллийн сайтад бичжээ. Мөн 1928 оны Амстердамын олимпын дараа эмэгтэйчүүдийг "Биеийн байдлаар сул дорой" гэсэн шалтгаанаар хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохыг хориглосон байна. Харин 1984 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон олимпод оролцогчдын 23 хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүдийн тамирчдын тоо тогтмол хурдацтай өсчээ. 2012 оны Лондонгийн олимп гэхэд нийт тамирчдын 44 хувь нь эмэгтэйчүүд байв. Лондон 2012 олимпын наадамд оролцож буй улс орон бүр өөрийн багт эмэгтэй тамирчдыг оролцуулсан анхны тохиолдол байсан тул тухайн үед  "Эмэгтэйчүүдийн наадам" гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ удаагийн Парисын олимп хүйсийн тэгш байдлыг хангасан анхны наадам болж байна.  

    Парис-2024 олимпын түүхэн дэх хүйсийн тэгш байдлыг хангасан анхны олимп болж  байна