Английн Челси клубийн багийн ахлагчийн үүргийг хамгаалагч Рийс Жэймс гүйцэтгэхээр боллоо. Өмнө нь энэ үүргийг 12 жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэж байсан багийн ахлагч Цезарь Азпиликуета энэ зун Атлетико Мадрид баг руу солигдсон тул шинэ багийн ахлагч хэн болох талаар хүлээлт үүсээд байсан юм. Багийн удирдлагууд болон ахлах дасгалжуулагч Марушиа Почетино санал хураасны эцэст дуу нэгтэйгээр түүнийг шинэ багийн ахлагчаар сонгосон байна.
Челси клубийн багийн ахлагчаар Рийс Жэймс сонгогдлоо
8 сарын 10
Челси багийн ахлах дасгалжуулагч Марушиа Почетино:
Энэ шийдвэрийг багийн удирдлагуудтай ярилцан гаргалаа. Рийс-ийг багийн ахлагчын хувиар талбайд харах үнэхээр таатай байх болно. Түүний үлгэр жишээ байдал, багтаа хандах хандлага нь өмнөх тоглолтуудад нэлээдгүй анзаарагдсан тул бидний итгэлийг алдахгүй хэмээн итгэж байна
Рийс Жэймс багийн ахлагч болсон талаараа:
Би зургаан настайгаа энэ багтай холбоотой байж түүнээс хойш бүхий л цаг үед энэ багт чадах бүхнээ зориулсаар ирсэн. Багийн ахлагч болсонд би болоод манай гэр бүл үнэхээр баяртай байгаа ба энэ үүрэг хариуцлагыг нэр төртэйгөөр үүрч явах болно
Тэрээр энэ амралтын өдөр болох Ливерпүүл багтай хийх тоглолтдоо анх удаа багийн ахлагч гэсэн нэрийг урдаа дуудуулан гарч ирэх юм. Өмнө нь Челси багийн хамгаалагч асан Жон Терри 23 настайдаа багийн ахлагчаар сонгогдож тэр жилдээ аварга авч байсан түүхтэй тул тус клубийн хөгжөөн дэмжигчид түүнд аль хэдийн хүлээлт үүсгээд эхэлжээ.