MSports logo
Энтони Жошуа бямба гарагт Роберт Хелениустай тулалдана
  • А
    Админ

    8 сарын 9

  • Энтони Жошуа бямба гарагт Роберт Хелениустай тулалдана

    Энтони Жошуа хүнд жинд Диллиан Уэйттэй хийх хариу тоглолт тулааны өмнөх шинжилгээнд бүдэрсэний улмаас цуцлагдсан билээ. Улмаар замналдаа 32 хожил, дөрвөн хожигдолтой Финландын тулаанч Роберт Хелениус Жошуатай тулалдахаар тов гарлаа.  Энтони Жошуа өдгөө 34 настай бол  Роберт Хелениус 39 настай юм. Энтони Жошуа шинэ өрсөлдөгчийнхөө тухай "Энэ тулаан төлөвлөгөөнд байгаагүй. Гэхдээ би ялалтад анхаарлаа төвлөрүүлж байна.” гэсэн бол Финляндын боксчин Хелениус “Би бол ямар ч сорилттой тулгарахад бэлэн жинхэнэ Викинг. Энэ бол миний алдах боломж биш. Би үүнийг хамгийн сайн ашиглахаар төлөвлөж байна.” хэмээн тэрбээр хэлжээ. Хелениусын сүүлчийн том тулаан нь аравдугаар сард байсан бөгөөд тэрбээр Деонтей Уайлдерт эхний тойрогт нокаутаар ялагдсан юм.

    Энтони Жошуа бямба гарагт Роберт Хелениустай тулалдана

    Хэзээ ч дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаагүй Хелениус анх удаа ийм хэмжээний том тоглолтонд оролцох гэж байна. Тэрбээр сүүлд Финляндад Мика Миелоненийг техникийн нокаутаар буулган авсан байна. Уайлдерын нэгэн адил 2 метр өндөртэй Хелениус нь Жералд Вашингтон, Уайт, Иоханн Духаупас нарт ялагдаж байжээ. Хэрэв Энтони Жошуа ялалт байгуулбал ирэх оны эхээр болох WBC холбооны аварга асан Деонтей Уайлдертай удаан хүлээсэн тулаанаа хийх болно. Жошуа Лондонгийн O2 Arena-д нэг ч ялагдаагүй бөгөөд 4-р сард Жермейн Франклиныг илүүрхэж, ялалт байгуулсан.