MSports logo
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш Тайландыг зорино
  • А
    Админ

    8 сарын 9

  • Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш Тайландыг зорино

    FIBA-ийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 08-р сарын 13-19-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохиогдох гэж байна. В дивизонд эзэн орон Тайланд, Индонези, Иран, Иордан, Казахстан, Малайз, Монгол, Шри Ланк гэсэн 8 улсын шигшээ баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө. B дивизоноос 1-р байрт шалгарсан нэг баг 2025 онд А дивизион руу дэвшиж өрсөлдөх эрхийг авах юм. В дивизионы ялагч Хятадын Тайпейг орлон дээш ахих юм. Манай улсын сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн хувьд анх удаагаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна. Манай баг В дивизоны А хэсэгт Индонези, Малайз, Ираны багуудтай таараад байна. Үндэсний эмэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж хэдхэн хоногийн өмнө БНХАУ-д нэгдсэн бэлтгэлд хамрагдсан юм.

    Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш Тайландыг зорино

    Бангкок хотноо болох Ази тивийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд 08-р сарын 13-16-ны өдрүүдэд хэсгийн тоглолтууд явагдаж, тамирчид 16-нд нэг өдөр амраад 08-р сарын 17-нд хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх тоглолтууд, 08/18-нд хагас шигшээ, 08/19-нд финалын тоглолт явагдах хуваарьтай байна. Манай тамирчдын хамгийн залуу тоглогчоор 16 настай Н.Нандинхүсэл нэрлэгдэж байна. Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид 08/11-ний баасан гарагт хилийн дээс алхах гэж байна. Бүхий л улиралд форм, бэлтгэлийг чамбайруулж шат ахихын төлөө тууштай зүтгэж байгаа Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг ийнхүү анх удаагаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, чансаа оноо цуглуулах чухал тэмцээнд оролцохоор эх орондоо сүүлийн бэлтгэлээ өнөөдөр хангаж, шигшээ багийн өмсгөлөө гардан авлаа.

     

    Н.Бэлгүүн