MSports logo
NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн муу солилцоонууд
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 8

  • NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн муу солилцоонууд

    Энэ улирлын NBA-ийн солилцооны цонх хаагдах дөхөж байна. Улирал дундын солилцоо нь ихэвчлэн тухайн улирал болон ирээдүйдээ аль, аль багтаа ашигтай байхаар хийдэг ч алдсан тохиолдлууд цөөнгүй. Солилцоо наймаатай холбоотойгоор түүхэн дэх хамгийн муу солилцоонуудыг эрэмбэлэн хүргэж байна.

    5. Милаукий Бакс Дирк Новитцкиг Роберт Трэйлороор сольж байв 

    NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн муу солилцоонууд

    1998 онд Даллас Маверикс драфтын 6-р байраар Роберт Трэйлорыг авч байсан. Тэдний араас 9-р байраар олон улсын шилдэг тоглогч Дирк Новитцкиг Милаукий Бакс авсан байна. Драфтын дараа Милаукий Бакс Роберт Трэйлорыг солилцохыг хүсэхэд Маверикс асуудалгүй зөвшөөрөв. Тэд түүний ирээдүйг аль хэдийн харсан байжээ. Роберт Трэйлор тухайн улиралдаа 73 тоглолтод гараанд гарахдаа нэг тоглолтод 4,8 оноо, 3,7 самбар дунджилсан байна. Харин Дирк Новитцкиг ямар амжилтад хүрсэн гэдгийг бүгд мэднэ. 

    4. Филаделфиа 76ерс Чарльз Барклиг Жефф Хорначек болон сэлгээний хоёр тоглогчоор сольж байв

    NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн муу солилцоонууд

    Тухайн үед Чарьлз Баркли 28 настай байсан бөгөөд аль хэдийн лигийн шилдэг тоглогчдын нэг болж байсан ч 76ерс багийнхан түүнийг үлдээхийг хүсээгүй юм. Тухайн үед Финикс багийн од байсан Жефф Хорначе болон Тим Перри, Эндрю Кан нараар сольсон юм. Филаделфиа 76ерс баг тэр жилдээ амжилт нь дээшлээгүй бол Чарьз Баркли Санстай нэгдсэн анхны улиралдаа лигийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэв. Мөн тэрээр багаа удирдан NBA-ийн финалд шалгар ч ирээдүйн алдрын танхимын гишүүн болсон. 

    3. Милаукий Бакс Карийм Абдул-Жаббарыг үнэгүй шахуу явуулж байв

    NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн муу солилцоонууд

    1974 онд Абдул-Жаббар аль хэдийн NBA-ийн аварга цомыг Бакст авчирч өгсөн ч өмнөх жилийн финалын 7 дахь тоглолтод хожигдсондоо сэтгэл гонсгор байсан гэдэг. Тиймдээ ч өөрөө солилцоонд орох хүсэлт гаргасан байна. Түүнийг Баксийн удирдлагууд үлдээх ямар ч хөдөлгөөн хийж чадалгүй Лос Анжелес Лэйкерс багт үнэгүй шахам алдсан байна. Абдул-Жаббар Лэйкерс багт NBA-ийн таван удаагийн аварга авахад тусалж, зургаан удаагийн MVP болж, НБА-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчоор замналаа дуусгасан билээ. 

    2. Сайнт Луис Хокс буюу одоогийн Атланта Хокс Билл Расселыг сольж байв

    NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн муу солилцоонууд

    Хокс ирээдүйн алдрын танхимын гишүүн Эд Макоули, Клифф Хаган нарыг Селтиксээс авсан ба оронд нь NBA-ийн 11 удаагийн аварга Билл Расселийг явуулж байжээ. Хокс 1958 онд NBA-ийн аварга болохын тул энэ нүүдлийг хийсэн ба тухайн жилдээ аварга болж зорилгоо биелүүлж байв. Гэвч тэд удаагийн бүх од, таван удаагийн MVP, 13 жилийн карьертаа 11 удаа аварга болсон Расселийг явуулсан нь хамгийн том алдаа болж байжээ. Тэр цагаас хойш Алтанта Хокс баг одоог хүртэл нэг ч NBA-ийн аваргын цом хүртээгүй байна. 

    1. Шарлотт Хорнетс Коби Брайантыг Влад Дивацаар сольсон солилцоо түүхэн дэх хамгийн муу солилцоонуудын нэг 

    NBA-ийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн муу солилцоонууд

    Шарлотт Хорнетс 1996 оны NBA-ийн драфтын 13 дахь сонголтоор Коби Брайантыг авсан. Тухайн үед Лэйкерсийн ерөнхий менежер Жерри Уэст Брайантыг драфтын өмнөх бэлтгэл дээр харсны дараа түүнийг сонирхож байсан ч Лэйкерс сугалаанд оролцох эрхгүй байв. Мөн Лэйкерс Шакил О'Нилд цалингийн дээд хэмжээг өгсөн тулд тэдэн үнэтэй тоглогчид хэрэггүй байсан нь Влад Дивац байв. Жерри Уэстийн ятгалгаар Шарлотт Хорнетс Влад Дивацыг Кобигоор сольсон нь түүхэн дэх хамгийн муу солилцоо болж байлаа. Түүний дараа Коби болон Лэйкерсийн замнал хэрхэн үргэлжлүүлснийг бүгд мэдэж байгаа биз ээ.