MSports logo
Монголын биатлонч Европын аварга болжээ
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 9

  • Монголын биатлонч Европын аварга болжээ

    Польшийн Якушик хотноо болж буй биатлоны өсвөрийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын биатлонч Энхбатын Энхсайхан алтан медаль хүртлээ. Улаанбаатар хотын уугуул, 21 настай биатлонч залуу ганцаарчилсан төрөлд түрүүлсэн байна. Э.Энхсайхан дөрвөн буудлагын шугамд нэг ч алдаагүй, онц амжилттай харвасан гурван биатлончны нэг байжээ. Түүний араас Финландын тамирчин Калле Лоукканхухта мөнгөн медаль, гуравдугаар байрт Финландын Якоб Кулбин оржээ.

    Монголын биатлонч Европын аварга болжээ
    Монголын биатлонч Европын аварга болжээ

    Европын тавцанаас хүртсэн энэхүү алтан медаль нь Монголын биатлоны спортын анхны үнэмлэхүй амжилт байлаа. Манай улс өмнө нь олон улсын биатлоны тэмцээнд шагналын тавцанд гарч байгаагүй.

    Монголын биатлонч Европын аварга болжээ

    Монголын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар нэгэн үе ЗХУ, Беларусийн шигшээ багт тоглож байсан Александр Попов ажиллаж байгаа аж. Тобольскийн (Тюмень муж) 58 настай тэрбээр 1988 оны Калгаригийн олимпод буухиа багийн бүрэлдэхүүнд түрүүлж байжээ. Мөн дэлхийн дөрвөн удаагийн аварга. 

    Монголын биатлонч Европын аварга болжээ