Мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох NBA-ийн 2024-2025 оны аварга багаар Оклахома Сити Тандер баг шалгарсан билээ. Тэд энэ амжилтад хүрэхийн тулд багтаа олон супер од тоглогч авчраагүй, хэрхэн ирээдүйн драфтын эрхүүдийг цуглуулж, залуу тоглогчдоо хөгжүүлж, амжилтад хүрч болохыг харуулсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор NBA-ийн хамгийн олон драфтын эрхтэй дөрвөн багийг танилцуулъя.
NBA-ийн хамгийн олон драфтын эрхүүдтэй багууд
9 сарын 19

1.Oklahoma City Thunder (Оклахома Сити Тандер)
Ирээдүйн эхний тойргийн драфтын эрхүүд: 13
Ирээдүйн хоёрдугаар тойргийн драфтын эрхүүд: 16
Шинэхэн аваргууд энэхүү жагсаалтын нэгдүгээрт зүй ёсоор бичигдэж байна. Учир нь ОКС-д олон шилдэг тоглогчид байсан ч өөр багуудад зөв солилцоо хийснээр одоогийн Оклахома Сити Тандер багийн үндэс болсон юм. Энэ зун Шай Гилжиус-Александр, Жейлен Уильямс, Чет Холмгрен нарт нийт 800 сая доллар зарцуулсан ч тэдэнд байгаа драфтын эрхүүд, цалингийн цэс, багийн тоглогчид зэрэг нь Оклахома Сити Тандер багийг ойрын гурваас дөрвөн жилд амжилтаа хадгалж үлдэх боломжийг олгож байна.

2. Brooklyn Nets (Бруклин Нетс)
Ирээдүйн эхний тойргийн драфтын эрхүүд: 13
Ирээдүйн хоёрдугаар тойргийн драфтын эрхүүд: 19
Бруклин Нетс багийн хувьд аваргын төлөө дайралт хийж Кэвин Дюрант, Жэмис Харден, Кайяри Өрвинг гэх тоглогчдыг авчирсан ч энэ нь тэднийг бүсийн хагас шигээ шат хүртэл явуулж чадсан. Одоо бол Бруклин Нетс багийн хувьд багийн удирдлагууд нь энэ багийг эхнээс нь босгох том ажилтай байгаа юм. Үүнтэй холбоотой багийн ерөнхий менежер Шон Марксын удирдлага дор Нетс баг тоглогчдын хөгжилд онцгой анхаарал тавьж, бүрэлдэхүүнээ дахин зохион байгуулж, драфтын эрхүүдээ зөв ашиглах тал дээр анхаарал тавьж ажиллаж байгаа юм байна.

3. Utah Jazz (Юта Жазз)
Ирээдүйн эхний тойргийн драфтын эрхүүд: 11
Ирээдүйн хоёрдугаар тойргийн драфтын эрхүүд: 7
Юта Жазз баг Донован Митчелл, Руди Гобер нарын явуулснаар сүүлийн жилүүдэд онцгой амжилт гаргаж чадаагүй байгаа юм. Багийн удирдлагууд, тоглогчдын хувьд чухал ач холбогдол өгөхгүй байгаа ч, ирэх жилүүдээс багт байгаа драфтын эрхүүдийг ашиглан Юта Жазз багийг дахин босгох боломжтой юм.

4. Houston Rockets (Хьюстон Рокетс)
Ирээдүйн эхний тойргийн драфтын эрхүүд: 9
Ирээдүйн хоёрдугаар тойргийн драфтын эрхүүд: 4
Хьюстон Рокетс баг энэ жил хамгийн сайн ажилсан багуудын нэг юм. Энэ багт шилдэг залуу олон сайн тоглогчид байгаагаас гадна Кевин Дюрантыг багтаа нэгтгэж чадсан нь амжилт гаргах магадлалыг нь нэмэгдүүлж байна. Хьюстон Рокетс багт өсөж байгаа залуу тоглогчид, од тоглогч, драфтын эрхүүд, цалингийн цэс гээд бүх талаараа амжилт гаргах хамгийн боломжтой баг юм.
