MSports logo
Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 19

  • Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад зохиогдож байгаа билээ. Волейболын ДАШТ-ий хэсгийн тоглолтууд дуусаж шилдэг 16 баг тодроод байгаа бөгөөд хэсгийн шатанд өндөр үзүүлэлт үзүүлсэн тамирчдын статистик мэдээлэл хүргэж байна.

    ДАШТ-ий хэсгийн шатанд хамгийн олон оноо авсан шигшээ багаар дэлхийн чансааны №8 Аргентин тэргүүлсэн бөгөөд тэд хэсгийн шатанд гурван тоглолтод оролцож, 14 сет тоглохдоо 309 оноо авсан байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    Харин хоёрдугаар байранд дэлхийн чансааны №18 Финландын шигшээ баг хэсгийн гурван тоглолтод оролцож, 14 сет тоглохдоо 304 оноо авсан байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд хамгийн олон оноо авсан хувь тоглогчоор Бельгийн шигшээ багийн лидер Ferre Reggers хэсгийн шатны гурван тоглолтод оролцож, 73 оноо авсан бөгөөд довтолгоогоор 62 оноо, хаалтаар 7 оноо, давуулалтаар 4 оноо авсан байна. Түүний хувьд маш сайн амжилтыг үзүүлж байгаа бөгөөд шигшээ багийнхаа хамтаар шөвгийн 16-д шалгарч, Финландын эсрэг тоглохоор болсон.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд оноо авалтаар хоёрдугаар байрт Болгарын шигшээ багийн лидер Aleksandar Nikolov 71 оноо авсан бөгөөд довтолгоогоор 63 оноо, хаалтаар 3 оноо, давуулалтаар 5 оноо авсан байна. Түүний хувьд 21 настай бөгөөд маш сайн амжилтыг үзүүлж, шигшээ багийнхаа хамтаар шөвгийн 16-д Португалын эсрэг тоглохоор болсон.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд оноо авалтаар гуравдугаар байрт ДАШТ-ийг зохион байгуулагч Филиппиний шигшээ багийн ахлагч Bryan Bagunas 70 оноо авсан бөгөөд довтолгоогоор 61 оноо, хаалтаар 6 оноо, давуулалтаар 3 оноо авсан байна. Хэдийгээр Филиппиний шигшээ баг хэсгээс гарч чадаагүй ч 27 настай багийн ахлагч үүргээ маш сайн гүйцэтгэсэн юм.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд хамгийн олон хаалтаар оноо авсан тоглогчид:

    ДАШТ-ий хэсгийн шатанд Финландын шигшээ багийн голын хаагч №6 Petteri Tyynismaa 12 хаалтаар оноо авч тэргүүлсэн байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд Словенийн шигшээ багийн голын хаагч №4 Jan Kozamernik 11 хаалтаар оноо авч хоёрдугаар байрт орсон байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд Аргентины шигшээ багийн намын довтлогч №16 Pablo Sergio Koukartsev 10 хаалтаар оноо авч гуравдугаар байрт орсон байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд хамгийн олон давуулалтаар оноо авсан тоглогчид:

    ДАШТ-ий хэсгийн шатанд Нидерландын шигшээ багийн намын довтлогч №3 Michiel Ahyi давуулалтаар 12 оноо авч тэргүүлсэн байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд Туркийн шигшээ багийн өндрийн довтлогч №9 Ramazan Efe Mandiraci давуулалтаар 10 оноо авч хоёрдугаар байрт орсон байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна

    ДАШТ-ий хэсгийн шатанд Канадын шигшээ багийн голын хаагч №33 Fynnian Lionel McCarthy давуулалтаар 9 оноо авч гуравдугаар байрт орсон байна.

    Волейболын ДАШТ-ий хэсгийн шатны лидерүүдийг танилцуулж байна