MSports logo
Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 25

  • Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн Кипр, Финланд, Латви, Польш гэсэн 4 өөр улсад 8-р сарын 27-с эхлээд 9-р сарын 14-нд 42 дахь аваргаа тодруулна. Тэмцээний хасагдах шатны тоглолтууд Латвийн Рига хотын Xiaomi Arena-д явагдах болно. Энэхүү тэмцээнд нийтдээ 24 улсын шигшээ багууд 4 хэсэгт хуваагдан орсон бөгөөд хэсгээс 4 баг шалгарч шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авна. Европын аварга шалгаруулах тэмцээнд Зөвлөлт холбоот улс 14 удаа аварга авч байсан бөгөөд тэдний араас Югославын шигшээ баг 5 удаа аварга авч байжээ.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Энэ удаагийн тэмцээнд хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн Nba-д тоглодог супер одууд оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Тухайлбал:

    Nikola Jokic- Серби - Denver Nuggets

    Сербийн шигшээ баг 8 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцох гэж байгаа бөгөөд хошой мөнгөн медальт баг юм.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Giannis Antetokounmpo- Грек- Milwaukee Bucks

    Грекийн шигшээ баг 39 дэх удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байгаа бөгөөд хошой аварга авч байсан баг юм. Мөн 1 удаа дэд байр, 2 удаа хүрэл медаль хүртэж байсан.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Luka Doncic- Словени- Los Angeles Lakers

    Словенийн шигшээ баг 16 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байгаа бөгөөд 2017 онд аварга авч байсан баг юм.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Alperen Sengun- Турк- Housten Rockets

    Туркийн шигшээ баг 26 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байгаа бөгөөд 2001 онд дэд байрт шалгарч байсан.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Kristaps Porzingis- Латви- Atlanta Hawks

    Латвийн шигшээ баг 15 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байгаа бөгөөд анхны Евро баскет тэмцээнд буюу 1935 онд аварга авч байсан. 1939 онд дэд байрт шалгарч байсан.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Lauri Markkanen- Финланд- Utah Jazz

    Финландын шигшээ баг 18 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байна.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Nikola Vucevic- Монтенегро- Chicago Bulls

    Монтенегрогийн шигшээ баг 5 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байна.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Jusuf Nurkic- Босни Герцеговина- Utah Jazz

    Босни Герцеговинагийн шигшээ баг 11 дэх удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байна.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Franz Wagner- Герман- Orlando Magic

    Германы шигшээ баг 26 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байгаа бөгөөд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Jonas Valanciunas- Литва- Denver Nuggets

    Литвын шигшээ баг 16 дахь удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байгаа бөгөөд 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Zaccharie Risacher- Франц- Atlanta Hawks

    Францын шигшээ баг 40 дэх удаагаа Евро баскет тэмцээнд оролцож байгаа бөгөөд 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж байсан.

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ

    Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээний хэсгийн тоглолтууд 8-р сарын 27-с эхэлнэ. 

    Европын аварга шалгаруулах “Евро баскет 2025” тэмцээн эхлэхэд 2 хоног үлдлээ