Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League Season 22 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа The MongolZ баг хасагдах шатны чухал тоглолтоо өнгөрөгч орой Испани улсын төлөөлөл Gentle Mates багтай тааран тоглож 2:1-ийн харьцаатай ялалт байгуулж Stage 2-ийн сүүлийн буюу тав дахь тоглолтоо хийх эрхийг авсан.
MartinezSa: The Mongolz багийнханд хэлсэн үгэндээ ичиж, уучлалт хүсэж байна
10 сарын 8


Тэгвэл өнгөрөгч орой болсон уг хоёр багийн тоглолтын үеэр Gentle Mates багийн тоглогч MartinezSa тоглолт дундуур The MongolZ багийн тоглогчдод ёс зүйгүй үг хэллэг хэлсэн нь ихээхэн шүүмж дагуулаад байна. Тоглолтын дараа MartinezSa тоглолтын үеэр хэлсэн үгнийхээ төлөө уучлалт хүссэн пост оруулсан байна.

MartinezSa: Саяхан The Mongolz багтай хийсэн тоглолтын үеэр хэлсэн үгэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна.
Миний хийсэн үйлдэл огт зохисгүй байсан бөгөөд ямар их хүндэтгэлгүй, гомдоож болохыг үг хэлснийг одоо ойлгож байна.
Өөр соёл иргэншилтэй болохоор би үг хэллэг, зөв ойлголт, сэтгэл хөдлөлөөрөө хандсан энэ үйл явдалд шалтаг болохгүй. Олон зүйл сурах, зөв боловсон байх нь миний үүрэг, хариуцлага юм. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гадуурхах аливаа хэлбэрийг туйлын буруутгаж боддогоо маш тодорхой хэлмээр байна. Миний хийсэн энэ үйлдлээр намайг хэн бэ, ямар хүн бэ гэдгийг буруу ойлгосон байх.
Би гомдоосон хүмүүсээс, The Mongolz-ын тоглогчдод, багийнхандаа гүнээ харамсаж, уучлал хүсэж байна.
Энэ хийсэн үйлдэлд минь манай баг, клубээс гаргасан шийдвэр, шийтгэлийг бүрэн хүлээн зөвшөөрч авах болно. Үүгээрээ би улам ихээр суралцаж дахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно.