Конор МакГрегор тулааны спортод эргэн ирж буйгаа зарлаад удаагүй байтал дахин нэг асуудал түүнд тулгарлаа. Учир нь тэрбээр CSAD буюу Тулааны спортын допингийн эсрэг төвийн шаардлагийг биелүүлээгүйн улмаас 18 сар тулааны талбарт гарах эрхгүй болжээ. Тодруулбал тэрбээр допингийн эсрэг хөтөлбөрийн дагуу тогтсон хугацаанд хаана байгаагаа мэдэгдэж зайлшгүй шинжилгээ өгөх шаардлагийг биелүүлээгүй байна. МакГрегор өмнө нь 2024 оны 6-р сарын 13, 9-р сарын 19, 20-ны өдрүүдэд буюу 12 сарын хугацаанд гурван шинжилгээний дээж өгөөгүй байна.
Өдгөө 37 настай МакГрегорыг цаашид хамтран ажиллахын тулд 24 сараар тулалдах эрхийг нь түтгэлзүүлэхээр төлөвлөж байсан ч 18 сар болгон бууруулсан байна. 24 сараар түдгэлзүүлэхээр төлөвлөж байсан гэж UFC мэдэгдэв.
Учир нь CSAD түүнийг гэмтлээсээ эдгэрч байсан ба гурван удаагийн шинжилгээ авах үеэр удахгүй болох тулаанд бэлдээгүй хэмээн тэмдэглэжээ. Мөн МакГрегор CSAD-ийн мөрдөн байцаалттай бүрэн хамтран ажиллаж, хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байна.