MSports logo
Олимпын эрхийн оноо олгох тэмцээнд МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 21

  • Олимпын эрхийн оноо олгох тэмцээнд МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ

    Олимпын эрхийн оноо олгох зургаа дахь удаагийн “World President’s Cup” олон улсын тэмцээн Иран улсын Тегран хотод амжилттай зохиогдлоо. Тус тэмцээний Паратаеквондогийн эрэгтэйчүүдийн -63 кг ийн жинд өрсөлдсөн үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль. Паратаеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд өрсөлдсөн Үндэсний шигээ багийн тамирчин, ОУХМ У.Сүрэнжав мөн адил мөнгөн медаль хүртлээ. 

    МУГТ Г.Болор-Эрдэнийн хувьд энэ оны паралимпын шилдэг тамирчин болсон ба өнгөрсөн жилийн Дэлхийн паратаеквондогийн хүрэл медаль, "Ханжоу 2022" Пара Азийн наадмын аварга, 2023-2024 оны Пара Гран При тэмцээнээс 2 алт 2 мөнгө тус тус хүртсэн амжилт хүртэж байсан ба Парисийн Олимпод найдлага тавьж буй онцлох тамирчдын нэг билээ. Дээрх тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын баг, тамирчид гуравдугаар байр эзэлсэн ба тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Паратаеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар шалгарсан байна. 

    cover