MSports logo
Сон Хын Мин, Ли Кан Ин нарын ЗӨРЧИЛДӨӨНИЙ тухай
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 21

  • Сон Хын Мин, Ли Кан Ин нарын ЗӨРЧИЛДӨӨНИЙ тухай

    Азийн цомын тэмцээний үеэр Сон Хын Мин, Ли Кан Ин нар маргалдсан тухай мэдээлэл Солонгост сүүлийн долоо хоногийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр давамгайлж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан Юрген Клинсманныг огцруулах хүсэлтийг гаргатлаа шуугиан тарив. 

    Сон Хын Мин, Ли Кан Ин нарын ЗӨРЧИЛДӨӨНИЙ тухай

    Олон нийтийн мэдэж байгаагаар бол Ли Кан Ин хэсэг залуу тоглогчдын хамт оройн хоолоо эрт орхиж, ширээний теннис тоглох гэсэн шийдвэрт Сон Хын Мин дургүйцсэн тул зөрчилдөөн үүсчээ. 

    Ли Кан Ины хувьд өдгөө 22 настай Францын Лиг 1-ийн Парис Сен-Жермен клубт 2023 оноос эхлэн тоглож байгаа, Өмнөд Солонгосын шигшээ багт довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог. Энэ үйл явдлын улмаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш тааламжгүй сэтгэгдлүүд хэдэн мянгаараа бичигдэх болж, улмаар Парис Сен-Жермений залуу тоглогч сурталчилгааны орлогоосоо сая саяар нь алдах магадлалтай байгаа бөгөөд тэр ч байтугай түүнийг үндэсний шигшээ багаас хасахыг уриалж байна.

    Сон Хын Мин, Ли Кан Ин нарын ЗӨРЧИЛДӨӨНИЙ тухай

    Гэхдээ асуудал нь шигшээ багаараа байхад болсон үйл явдлыг хэн ч гэрчилж, баталгаажуулаагүй байгаа юм. Одоогоор олон нийтэд ил тод ярьсан хүмүүс бол Ли өөрөө Сон Хын Минтэй муудалцсандаа уучлалт гуйж, хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан ямар ч биеэр зодоон болоогүй гэж мэдэгдсэн байна. Харин Сон Хын Мин энэ талаар юу ч хэлсэнгүй, ам нээсэнгүй.
     
    Энэ асуудлын үр дүнд Ли Кан Ин ямар ч лаг шалбаагт унах эрсдэлтэй байна. Ли Сонтой муудалцсан нь бодит үнэн бөгөөд Солонгосын хөлбөмбөгийн фанатууд спортын шударга ёсыг эрэлхийлж, сэтгүүлчид ч энэ тухай нэхэн эрэлхийлсээр байна.

    Сон Хын Мин, Ли Кан Ин нарын ЗӨРЧИЛДӨӨНИЙ тухай

    Он цаг, болсон үйл явдлуудын дараалал :

    Хоёрдугаар сарын 6 – Азийн цомын тэмцээний хагас шигшээд БНСУ-ын баг Йордантай тоглож, 2:0-ээр хожигдсон.
     
    Хоёрдугаар сарын 13 – Солонгосын ашгийн бус байгууллага Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны дарга Чун Монг-Гюг Юрген Клинсманыг ажилд авахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутган цагдаад мэдэгджээ.
     
    Хоёрдугаар сарын 13 – Их Британийн “The Sun” сонинд Жорданы эсрэг хагас шигшээ тоглолтын өмнөх шөнө Сон өөр тоглогчтой зодолдож, хуруугаа гэмтээсэн гэж бичсэн.
     
    Хоёрдугаар сарын 14 – “Залуу тоглогчид ширээний теннис тоглохоор явахад хэрүүл маргаан гарсан бөгөөд маргааны үеэр Соны хуруу гэмтсэн болохыг Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо батлав.


    Хоёрдугаар сарын 14 – Солонгосын хэвлэлүүд Ли Кан Интэй маргалдсан гэж мэдээлж эхэлсэн
     
    Хоёрдугаар сарын 14 – Солонгосын хэвлэлүүд Сон Лигийн хүзүүнээс бариад, Ли түүнийг түлхсэн гэж мэдээлсэн.
     
    Хоёрдугаар сарын 14 – Ли ахмад тоглогчидтой маргалдсандаа уучлалт гуйсан
     
    Хоёрдугаар сарын 15 – Лигийн хууль ёсны төлөөлөгчид бие махбодийн зодоон болсон гэх мэдээллийг үгүйсгэв
     
    Хоёрдугаар сарын 15 – Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн хороо Клинсманыг дасгалжуулагчийн ажлаас нь халахыг зөвлөв. KFA-ийн Техникийн захирал Хванбо Кван хэлэхдээ, уулзалтын үеэр Клинсманн багийн доторх зөрчилдөөн Солонгосын тоглолтод нөлөөлсөн гэж мэдэгджээ.
     
    Хоёрдугаар сарын 16  – KT-ийн зарим салбар дэлгүүрүүдээсээ Ли Кан Инийн зургийг устгав
     
    Хоёрдугаар сарын 17 - Coupang Play нь Ли Кан Инийн ПСЖ-гийн Нанттай хийсэн Лиг 1-ийн тоглолтын тизерүүдийг өөрчилсөн.
     
    Хоёрдугаар сарын 17 - Alachi Chicken Ли-тэй энэ сард дуусах зар сурталчилгааны гэрээг сунгахгүй байхаар шийдсэн гэх мэдээлэл байна.

    Сон Хын Мин, Ли Кан Ин нарын ЗӨРЧИЛДӨӨНИЙ тухай