MSports logo
БНХАУ-ЫН ШИРЭЭН ТЕННИСИЙН ТАМИРЧИН НИ ШИАЛЯН 23 ДАХЬ ДАШТ-ДЭЭ ОРОЛЦЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 20

  • БНХАУ-ЫН ШИРЭЭН ТЕННИСИЙН ТАМИРЧИН НИ ШИАЛЯН 23 ДАХЬ ДАШТ-ДЭЭ ОРОЛЦЖЭЭ

    Ширээн теннисийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын Ченгду хотод зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Ширээн теннисийн багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүр 32 улсын баг тамирчид өрсөлдөж, аваргаар БНХАУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд ангилал тус бүрд аваргаар шалгарсан байна. Энэхүү тэмцээний бас нэгэн онцлох зүйл нь өдгөө 59 настай БНХАУ болон Люксембург улсын тамирчин Ни Шиалян тус тэмцээнд оролцсон бөгөөд, энэ нь түүний оролцож байгаа 23 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Ни Шилиан тус тэмцээнд Люксембург улсын шигшээ багт багтан оролцсон бөгөөд тэмцээний “D” хэсэгт Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд, Узбекстан улсын багуудтай багтаж, хэсгийнхээ хоёроор хасагдах шатанд шалгарсан. Харин хасагдах шатны эхний тойрогт Португал улсын багт 3:1-ээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

     
    Тэмцээний үеэр Ни Шиалян: “Надад хөшигний ард тусалдаг олон хүн бий. 50 дахь жилдээ тоглож байгаа ч талбай дээр өөрийгөө ийм чөлөөтэй, эрч хүчтэй байгаадаа баяртай байна. Бас өөрийгөө их азтай гэж бодож байна” гэжээ. 
    Тэрбээр есөн настайгаасаа ширээний теннис спортоор хичээллэж, 40 гаруй жил мэргэжлийн түвшинд тоглож байна. БНХАУ-ын шигшээ багтай 1983 оны хольмог болон хосын төрлөөр тус бүрд нь аварга авч байсан Ни Шиалян өнгөрсөн оны ширээний теннисийн ДАШТ-д Люксембург улсыг төлөөлөн тоглож, хосын төрөлд Сара де Наттын хамтаар хүрэл медаль хүртсэн юм. 1991 оноос иргэншлээ сольсон түүний Люксембург улсыг төлөөлөн авсан Дэлхийн аваргын анхны медаль нь болж байсан. 

     

    Э.Мандалбаяр