MSports logo
СТИВЕН ЖЕРРАРД ПҮРЭВ ГАРАГИЙН ТОГЛОЛТЫН ДАРАА “АСТОН ВИЛЛА” КЛУБЭЭС ХАЛАГДЛАА
  • А
    Админ

    10 сарын 20

  • СТИВЕН ЖЕРРАРД ПҮРЭВ ГАРАГИЙН ТОГЛОЛТЫН ДАРАА “АСТОН ВИЛЛА” КЛУБЭЭС ХАЛАГДЛАА

    Пүрэв гарагт Стивен Жеррардын удирдсан Астон Вилла клуб пүрэв гарагт Фулхэмд 3:0-ээр хожигдсон. Астон Вилла клубын зүгээс энэхүү хожигдлын дараа түүнийг халлаа. Жеррард тоглолтын дараах хэвлэлийн бага хурлаа ашиглан өөрийгөө бууж өгөөгүй гэж хэлсэн ч Вилла Паркт ажиллах хугацаа түүний хувьд дууслаа. Асвтон Вилла клубын хувьд зөвхөн оруулсан гоолоороо л сүүлийн гуравт бичигдэж байгаа юм. Өдгөө 42 настай Жеррард энэ ажлыг аваад нэг жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд Английн хөлбөмбөгийн анхны удирдлагын үүргээ амжилттай гүйцэтгэж чадсангүй.  

    Астон Виллагийн хэвлэлийн төлөөлөгч "Бид Стивен Жеррардад шаргуу хөдөлмөрлөж, тууштай ажилласанд нь талархаж, цаашдын ажилд нь сайн сайхныг хүсэн ерөөе." гэжээ. Астон Вилла сүүлийн дөрвөн тоглолтдоо хожил авч чадаагүй бөгөөд Лидстэй 0:0-ээр тэнцэж, Форесттэй 1:1-ээр тэнцэж, Челсид хожигдож, сүүлд Фулхэмд хожигдоод байна. Пүрэв гарагт Вилла 1:0-ээр хожигдож байхад, Дуглас Луиз талбайгаас хөөгдсөн юм. Жеррардын баг өнгөрсөн улиралд 9 хожил, 5 тэнцээ, 13 хожигдолтойгоор өндөрлүүлсэн бол энэ улиралд 2 хожил, 3 тэнцээ, 6 хожигдолтой яваа юм. Виллагийн дэмжигчид үр дүндээ сэтгэл хангалуун бус байсан юм.

     

    Н.Бэлгүүн