MSports logo
Х.Болдсүх багийн хамтаар Солонгосын дээд лигийн хагас шигшээд өрсөлдөж байна
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 17

  • Х.Болдсүх багийн хамтаар Солонгосын дээд лигийн хагас шигшээд өрсөлдөж байна

    "Busan KCC Egis" баг Солонгосын дээд лигийн плейоффт "Seoul SK Knights" багийг 3-0-р хожиж хагас шигшээд шалгарчээ. Хагас шигшээд Wonju DB Promy багтай таарч, эхний тоглолтоо даваа гарагт хийж, 83-95-р хожиж цувралын харьцааг 1-0-р тэргүүлж эхэлсэн байна.


    Wonju DB Promy багийн хувьд улиралд 41 хожил, 13 хожилтойгоор лигийг тэргүүлэгч баг ба Busan KCC Egis баг 4-өөр шалгарч тус багтай таарчээ. Хагас шигшээ цувралын эхний тоглолтод хүндхэн өрсөлдөгчдөө 3 үеийн турш илүүрхэж, сүүлийн үед Wonju багийнхан эргэн ирэлт хийхийг оролдсон ч хожил байгуулахад хангалттай байгаагүй байна. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр 18 цагаас явагдах юм.

    Х.Болдсүх багийн хамтаар Солонгосын дээд лигийн хагас шигшээд өрсөлдөж байна

    2020 оны драфтын эхний тойргийн 8-р сонголтоор Бусан KCC-гийн эгнээнд нэгдсэн Х.Болдсүх энэ улиралд 50.8%-ийн 3 онооны шидэлтийн амжилтаар тэргүүлэгчдийн эгнээнд нэрлэгдэж байна.

    Х.Болдсүх багийн хамтаар Солонгосын дээд лигийн хагас шигшээд өрсөлдөж байна

    Х.Болдсүх нь Солонгосын дээд лигийн 2023-24 оны улирлын бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд өрсөлдөж аваргаар тодорсон. Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээнд 13 хүн оролцож, урьдчилсан шатнаас Х.Болдсүх 25 оноогоор нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт орж, финалд шалгарсан байна. Улмаар финалд шилдэг дөрвөн тоглогч өрсөлдсөнөөс шигшээ өрсөлдөөнд Лоусон 12 оноо, Николсон 21 оноо, О Жэ Хён 14 оноо авсан бол хамгийн сүүлд орсон Ли Гын Хви буюу Х.Болдсүх урьдчилсан шатны шилдэг үзүүлбэрээ үргэлжлүүлж, хамгийн өндөр буюу 27 оноо авч аваргын цомын эзэн болсон билээ.

    Х.Болдсүх багийн хамтаар Солонгосын дээд лигийн хагас шигшээд өрсөлдөж байна

    Дашрамд сонирхуулахад, Х.Болдсүх нь Солонгост 10 гаруй жил болж байгаа бөгөөд 2018 онд "Ли Гын-хви" нэрээр солонгос иргэншил авахаар иргэншлийн шалгалт өгч, Солонгосын иргэн болжээ. Тэрбээр эмээгийнхээ хамт Монголд амьдардаг байсан ч түүнийг хорвоог орхиход 2009 онд F-3 визээр хууль ёсоор Солонгос руу нүүсэн байна.

    Х.Болдсүх багийн хамтаар Солонгосын дээд лигийн хагас шигшээд өрсөлдөж байна