Парис - 2024 Паралимпын наадмын Байт харвааны эмэгтэй төрөлд Монгол улсаас Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж буй. Байт харвааны урьдчилсан шатны шалгаруулалт өчигдөр явагдсан бөгөөд рекурв төрөлд Спортын мастер Д. Сэлэнгээ 622 оноо цуглуулж гуравдугаар байр, Спортын мастер Б. Оюун-Эрдэнэ 524 оноо цуглуулж 18-р байр эзэлжээ. Ингэснээр дараагийн шатанд Д.Сэлэнгээ Колумб улсын тамирчинтай, Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын тамирчинтай цэц мэргэнээ сорихоор боллоо. Дараагийн шатны харваа 9 сарын 3нд болно.
Монгол улс одоогийн байдлаар таеквондо төрлөөр анхны алтан медалийг хүртэж медалийн хүснэгтэд 8-р байрт жагсаж байна.
У. Сүрэнжав нь Паралимпын наадамд таеквондо төрлөөр анхны алтан медалиа хүртсэнээр Монгол улсын анхны паралимпын алтан медальт эмэгтэй тамирчин болсон билээ.