MSports logo
Эмэгтэйчүүдийн воллейболын ДАШТ өнөөдрөөс хөшгөө нээж байна
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 22

  • Эмэгтэйчүүдийн воллейболын ДАШТ өнөөдрөөс хөшгөө нээж байна

    Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайланд улсын нийслэл Bangkok болон Phuket, Chiang Mai, Nakhon Ratchasima гэсэн 4 хотод зохиогдохоор эхэлж байна. Волейболын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 улсын шигшээ багууд эрхээ авч оролцож, аваргын төлөө өрсөлдөж байна. Анх 1952 онд зохиогдож байсан бөгөөд Зөвлөлт холбоот улсын шигшээ баг нийтдээ 5 удаа түрүүлж байсан бол тэдний араас Япон, Куба улсын шигшээ баг 3 удаа аварга авч байсан байна.

    Эмэгтэйчүүдийн воллейболын ДАШТ өнөөдрөөс хөшгөө нээж байна

    Тэмцээний А хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Тайланд мөн дэлхийн чансааны 8-р байрт бичигдэж буй Нидерланд, дэлхийн чансааны 26-р байрт бичигдэж буй Швед болон Египетийн шигшээ багууд багтсан байна.

    Тэмцээний B хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч ДАШТ-ий 1 удаагийн аварга Италийн шигшээ баг мөн дэлхийн чансааны 14 Бельгийн шигшээ баг ДАШТ-ий 3 удаагийн аварга Куба, дэлхийн чансааны 29-р байрт бичигдэж буй Словакийн шигшээ багууд багтсан байна.

    Тэмцээний С хэсэгт дэлхийн чансааны 2-р байрт бичигдэж буй ДАШТ-ий 4 удаагийн мөнгөн медальт Бразил улсын шигшээ баг мөн дэлхийн чансааны 18-р байрт бичигдэж буй Пуэрто Рикогийн шигшээ баг, дэлхийн чансааны 15-р байрт бичигдэж буй Франц, дэлхийн чансааны 31-р байрт бичигдэж буй Грек улсын шигшээ багууд багтсан байна.

    Тэмцээний D хэсэгт өнгөрсөн ДАШТ-ий 4-р байрт шалгарсан дэлхийн чансааны 7-р байрт бичигдэж буй АНУ, дэлхийн чансааны 13-р байрт бичигдэж буй Чех, дэлхийн чансааны 17-р байрт бичигдэж буй Аргентин, дэлхийн чансааны 25-р байрт бичигдэж буй Словени улсын шигшээ багууд багтсан байна.

    Тэмцээний Е хэсэгт дэлхийн чансааны 6-р байрт бичигдэж буй Турк улсын шигшээ баг, дэлхийн чансааны 12-р байрт бичигдэж буй Канад, дэлхийн чансааны 20-р байрт бичигдэж буй Булгар, дэлхийн чансааны 32-р байрт бичигдэж буй Испанийн шигшээ багууд багтсан байна.

    Тэмцээний F хэсэгт ДАШТ-ий 2 удаагийн аварга БНХАУ, дэлхийн чансааны 10-р байрт бичигдэж буй Доминикан, дэлхийн чансааны 19-р байрт бичигдэж буй Колумб, дэлхийн чансааны 24-р байрт бичигдэж буй Мексикийн шигшээ багууд багтсан байна.

    Тэмцээний G хэсэгт дэлхийн чансааны 3-р байрт бичигдэж буй Польш, дэлхийн чансааны 11-р байрт бичигдэж буй Герман, дэлхийн чансааны 23-р байрт бичигдэж буй Кени, дэлхийн чансааны 22-р байрт бичигдэж буй Вьетнам улсын шигшээ багууд багтсан байна.

    Тэмцээний H хэсэгт ДАШТ-ий 3 удаагийн аварга Япон, дэлхийн чансааны 9-р байрт бичигдэж буй өнгөрсөн хоёр ДАШТ-ий аварга Серби, дэлхийн чансааны 16-р байрт бичигдэж буй Украйн, дэлхийн чансааны 44-р байрт бичигдэж буй Камеруны улсын шигшээ багууд багтсан байна.