Монголын оюутны лигийн аварга Этүгэн Ирвэсүүд баг Азийн оюутны аваргуудын лигийн шөвгийн 8-д БНСУ-ын оюутны лигийн аварга Yonsei их сургуулийн багтай тоглох гэж байна. Азийн оюутны Аваргуудын лиг буюу “AUBL ” нь БНХАУ-д 8-р сарын 18-25 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ази тивийн шилдэг 12 улсын оюутны лигүүдэд аварга авсан багууд оролцож байна.
Этүгэн Ирвэсүүд баг Азийн оюутны аваргуудын лигийн шөвгийн наймд БНСУ-ын Yonsei University багтай тоглоно
П
Пүрэвлхагва
8 сарын 22


Манай Этүгэн Ирвэсүүд багийн хувьд D хэсэгт орсон бөгөөд хэсгийн эхний тоглолтоо Япон улсын оюутны лигийн аварга Nippon Sport Science University багийг 84:80 харьцаатай буулган авсан бөгөөд хоёр дахь тоглолтоо Хятадын Тайвань улсын оюутны лигийн аварга National Chengchi University багт 90:79 харьцаатай хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарч өнөөдөр 17:00 цагаас БНСУ-ын оюутны лигийн аварга Yonsei University багтай тоглох гэж байна.

Манай багаас оноо авалтаар Э.Түшиг хэсгийн 2 тоглолтод оролцож 21 оноо 4,5 оновчтой дамжуулалт дунджилж багаа тэргүүлж байгаа бөгөөд түүний араас энэ жилийн драфтын номер 1 Б.Энх-Амар 15 оноо 6,5 самбараас бөмбөг авалт дунджилж байна.
