1997.05.15-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Ам бүл зургуулаа. Бөхийн удамтай.
Чөлөөт бөхөөр 2011 оноос хойш хичээллэж эхэлсэн. Эмэгтэй хүүхэд болохоор хэцүү спортоор хичээллээд шантрах үе байсан ч тэрийгээ давж туулаад гарсан даа баяртай байдаг. Чөлөөт бөх сэргэлэн, сийрэг барилддаг болохоор маш их таалагддаг.
Чөлөөт цагаараа гэр бүл болон бэлтгэлийнхэнтэйгээ олуулаа хөгжилтэй байх дуртай. Чөлөөт бөхийн спортоос гадна хөлбөмбөгийн спорт их таалагддаг.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр нь чөлөөт бөхийн спортыг сонгосон нь.
Хамгийн их айдаг зүйл муур. Гадагшаа, дотогшоо тэмцээнд явж байхад ер нь хаана ч явж байсан мууртай халз тулбал орилоод, уйлах нь холгүй зугтдаг.
Ээжийнхээ гал дээр хийсэн будаатай хуурганд маш их дуртай. Гал дээр будаа, махаа холиод хийчихдэг болохоор ээжийнх нь хийсэн хоол өвөрмөц, гоё амттай санагддаг.
Амласан амлалтдаа хүрдэг, үнэнч эрэгтэй хүнд дуртай. Эмэгтэй хүнийг ээжтэйгээ адилхан хүндэлж чаддаг зан чанартай хүн таалагддаг.
2017 оны “Нур Султан”-ы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс түүний томоохон амжилтууд эхэлсэн. Нур Султаны ДАШТ-д оролцоход Сүхбаатар, Оюунсүрэн багш нь, найз залуу нь гээд дотны хүмүүс нь очиж үзсэн. Б.Болортуяа нь Токио-2020 зуны олимпын наадамд 53 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, чөлөөт бөхийн олимпоос тасраад байсан медалийг сэргээн хүртсэнээрээ онцлогтой. Түүний зорилго олимп, дэлхийн аварга болох.
Ааваасаа үлгэр жишээ авдаг. Гэр бүлийн уур амьсгал, сэтгэлзүй маш гэж боддог. Түүний гэрийнхэн өөдрөг хүмүүс байдаг. Ялангуяа аав Бат-Очир нь юмыг дандаа болгоно, бүтнэ, чадна гэдэг өндөр сэтгэлзүйгээр зөвлөж, хэлдэг учраас юм болгоныг зөвөөр харж, хийхэд дөхөм болдог.
Сэтгэлээр унасан үедээ амттай юм идэх дуртай. Амттанд их дуртай. Сэтгэл санаа муу байвал шоколад идэх дуртай.