MSports logo
Испорт: Хамгийн олон үзэгчтэй тоглоомуудын нэг League Of Legends-ийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 25

  • Испорт: Хамгийн олон үзэгчтэй тоглоомуудын нэг League Of Legends-ийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

    Riot Games-ээс жил бүр зохион байгуулдаг цахим спортын нэгэн төрөл болох “League Of Legends” тоглоомын 2024 оны ДАШТ 09-р сарын 25-наас 11-р сарын 2-ны өдөр зохиогдож байна. Энэхүү тэмцээн нь 2010 оноос хойш 14 дэх удаагаа зохиогдож байгаа ба Берлин, Парис, Лондон зэрэг Европын гурван хотод зэрэг зохиогдох юм. Тус тэмцээнд Дэлхийн шилдэг 20 баг 2024 оны улирлын дундуур жагссан эрэмбийн дагуу өрсөлдөнө. 

    Испорт: Хамгийн олон үзэгчтэй тоглоомуудын нэг League Of Legends-ийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

    8 баг давхар хасагдах шатанд багтах ба нэг бүсийн хоёр баг нэг хэсэгт багтахгүй. Бүх тоглолтууд аль түрүүлж хоёр хожсон баг нь ялах болно. Энэ жилийн тэмцээний сүлд дуугаар алдарт Linkin Park-ийн “Heavy is The Crown” дуу сонгогдсон байна. Riot Games болон Linkin Park нар тус дууны клипийг гаргасан бөгөөд үүнд тэмцээний хамгийн сүүлийн үеийн аварга болох финалын MVP Choi "Zeus" Woo-je, Mun "Oner" Hyeon-jun, Lee "Faker" нараас гадна олон шилдэг тоглогчид тоглосон байна. 


    "Make them Believe” буюу “Тэдэнд итгүүл” уриатай уг тэмцээний нийт шагналын сан 2,225,000 доллар. Тэмцээний аварга баг $445,000, финалд шалгарсан баг $356,000, гурав болон дөрөвдүгээр байранд орсон багууд $178,000, 5-аас 8-р байранд орсон багууд $100,125 шагналыг тус тус хүртэх байна