Энэ зуны турш өвдгөө эдгээхээр ажилласан түүнийг шинэ улирлаас өмнө багийн ямар ч бэлтгэлд хамруулах боломжгүй болсон байна. Түүний эргэн ирэх хугацааг тийм ч удаан биш хэмээн багийн удирдлага, эмч нар үзэж байгаа гэнэ.
Кавай Леонард өнгөрсөн улирлын сүүлчээс хойш мэс заслын аргаар баруун өвдөгнийх нь үрэвслийг арилгахын тулд олон төрлийн эмчилгээ хийлгэсэн бэлтгэлийн үеэр өвдгөө дахин сэдрээжээ. Улмаар түүнийг багийн удирдлага болон эмч нар улирлын өмнөх ямар ч төрлийн бэлтгэлд дахин хамруулахгүй гэсэн байна. Клипперсийн ерөнхийлөгч Лоуренс Фрэнк өнөөдөр “Леонардын өвдөг илаарьшиж, зовуурь нь багассан. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Түүнийг ээлжит улиралдаа бэлэн байна гэж хэлэхэд итгэлгүй байна” гэжээ.