MSports logo
Өнөөдөр Манай шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 19

  • Өнөөдөр Манай шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ

    FIBA 3x3 U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр үргэлжилж байна. БНХАУ-ын Xiong'an хотод зохиогдож буй тус тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг тэмцээний эхний өдөр хоёр тоглолт хийсэн.

    Эхний тоглолтдоо Италийн шигшээ багийг 20-16 харьцаатай буулгаж авсан бол хэсгийн хоёр дахь тоглолтоо Аргентиний шигшээ багтай хийж, эцсийн мөчид 21-19 харьцаатай ялагдал хүлээсэн.

    Өнөөдөр буюу 09-р сарын 19-ны өдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ.

    18:20 цагаас Венесуэлийн шигшээ багийн эсрэг.

    20:50 цагаас Алжирын шигшээ багийн эсрэг тус тус тоглох хуваарьтай байна.

    Өнөөдөр Манай шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ

    Манай U23 шигшээ баг хэсэгтээ 2-1 амжилттайгаар хоёрдугаар байранд бичигдэж буй. Хэсгийн байрлалыг танилцуулбал:


    1.Argentina 2 хожил 0 хожигдол

    2.Mongolia 1 хожил 1 хожигдол

    3..Italy 1 хожил 1 хожигдол

    4.Algeria 1 хожил 1 хожигдол

    5.Venezuela 0 хожил 2 хожигдол тус тус амжилттай явна.

    Тэмцээний дүрмийн дагуу хэсгээ тэргүүлсэн хоёр баг хасагдах шат буюу шигшээ наймд шалгарах тул манай шигшээ баг 2-р байраа баталгаажуулахын тулд өнөөдрийн хоёр тоглолтод зайлшгүй хожил байгуулах даалгавартай байна.

    Сонирхуулахад Монголын шигшээ багийн тамирчин Ганхуягийн Дөлгөөн эхний хоёр тоглолтдоо 21 авсан нь бүх тоглогчдийг оноо авалтаар тэргүүлж буй жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Харин Э.Маргад болон Г.Болор-Эрдэнэ нар тус тус 8 оноо авчээ. Монголын U23 насны шигшээ багтаа амжилт хүсье!

    Өнөөдөр Манай шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ