Сэлэнгэ аймгийн Мандал сумд төрж, Сүхбаатар суманд өссөн. Сэлэнгэ аймгийн унаган хүүхэд. Аав, ээж, ахын хамт өссөн. Ам бүл 4. Аав мужаан, ээж эмч мэргэжилтэй. Аав маань спортын эв дүйтэй. Би өөрөө хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сагс, волейбол тоглочихдог байлаа.
Волейболын спортоор 12 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Сэлэнгэд Баярсайхан, Наранбаатар багш нар волейболын секц хичээллүүлээд би бүртгүүлсэн. Анхны шавь нарынх нь нэг. Волейболоор тууштай хичээллэж, бага багаар сайжирч байгаагаа мэдэрч байсан учраас тэр ахиц дэвшлээ мэдрэх сайхан байсан. Өөрийнхөө илүү сайжирч байгаагаас урам авч, волейболд дурлах болсон.
Энэ жилийн лигийн хувьд манай баг бүтэн жилийн төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хийсэн. Манай багаас Сосорбурам, Тэмүүлэн, Насанжаргал бид дөрөв олон улсын чанартай дөрвөн тэмцээнд улсаа төлөөлөөд явж ирсэн. Тэмцээнүүдийн туршлага эргээд багт үр өгөөжөө өгсөн юм болов уу гэж бодож байна. Шилдэг довтлогч болсны хувьд тэмцээний статистик харж шалгаруулдаг учраас нэлээн олон сайн тамирчид өрсөлдсөн. Өөрийгөө шилдэг болно гэж бодоогүй. Шилдэг болсондоо баяртай байгаа. Шилдэг авна гэдэг өөрийгөө хэр их хүч хөдөлмөр гаргасныг илтгэж байгаа юм болов уу гэж боддог. Манай баг аварга болох зорилготой байсан ч манай гол тоглогчдын нэг Тэмүүлэн маань бэртэл авсан. Нэг гол тоглогч байхгүй байх их нөлөөлдөг юм билээ.
Эрэгтэй хүний биед орох боломж гарвал Монгол, гадаадын маш сайн тоглодог эрэгтэй тоглогчийн биед орж үзмээр байна. Торон дээгүүр довтлоод, агаар дээр тогтох гоё мэдрэмжийг авахыг хүсдэг. Эрэгтэй хүний хурдтай, хүчтэй мэдрэмжийг мэдрэхийг хүсэж байна.
Миний хувьд волейболын тамирчид болох Цэрэнбаатар, Даваажаргал ах нарыг крашладаг. Цэба ахын тоглолтыг багаасаа харж крашласан. Царайны хувьд Даваажаргал ахыг крашладаг. Үнэхээр царайлаг залуу шүү.
Msports app-ын Plus+ хэрэглэгч болсноор мэргэжлийн дасгалжуулагчдын видео хичээлүүдийг хэзээ ч хаанаас ч үзэх боломжтой. Апп татах: https://onelink.to/wvgkqe
Миний өмсгөлийн дугаарын хувьд анх манай Сэлэнгийн охидууд тэмцээнд орох гээд авах дугааруудаа бичиж байсан. Сэлэнгэд Ноён гэдэг баг байсан. Тэр багт 4 номерт шар хүүхэд байдаг байсан. Тэр хүүхдийн бүх юм гоё харагддаг байсан. Тийм болохоор тэр хүүхдийн дугаарыг анх авчихъя гэж сонгоод тэрнээс хойш шигшээд ч лигийн багтаа ч 4 номероо солиогүй.
Сагсуу, айлгүй, хараалын үг хэлдэг залуучууд таалагддаггүй. Би нөхөртэй. Манай нөхөр тайван, хүлээцтэй зан чанартай. Эмэгтэй хүнийг болон ээж, аав, ах, дүүгээ хүндэлж харьцдаг. Нөхрийнхөө тэр чанарт нь татагдаж суусан гэж боддог.
Онцлох амжилтын хувьд энэ жилийн лигийн мөнгөн медаль байсан. Энэ жил олон улсын дөрвөн тэмцээнд оролцож медаль аваагүй ч гэсэн Монгол улсынхаа ранкыг дээшлүүлсэн.
Эргэн тойрныхоо хүмүүсээс хүүгийнхээ бодлыг уншиж үзмээр байна. Ээж, аавыгаа юу гэж боддог. Найзуудыгаа юу гэж боддог гэх мэт өдөр тутмын бодлыг нь мэдмээр. Миний хүү цэцэрлэгтээ явах жаахан дургүй байгаад байдаг. Яагаад дургүй байдаг гэхчлэн бодлуудыг нь мэдвэл гоё.
Чөлөөт цагаараа би дуу сонсох маш их дуртай. Хөгжим сонсох их дуртай болохоор сайн цэвэрхэн дугардаг чихэвчээр өөрийнхөө дуртай дуунуудыг сонсох дуртай. Мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Нөхөр, хүүхэдтэй агаарт гарах ч гэх юм уу хайртай хүмүүстэйгээ хамт дуртай.