Хөвсгөл Эрчим багийн ахлагч, холбогч Л.Хосбаярын тоглолтын дараах сэтгэгдлийг хүргэж байна
Ө
Өсөхбаяр
11 сарын 23
/MVA/ Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ улиралд нэг ч хожигдол амсаагүй өмнөх жилийн аварга "Хөвсгөл Эрчим" баг Солонгосын легионер тоглогч, дасгалжуулагчдаар хүчээ зузаатгасан "Энагурэ" багтай учраа таарч 25:17 | 25:22 | 25:20 буюу 3-0 харьцаатайгаар ялж улирлын 10 дахь хожлоо байгууллаа. Хөвсгөл Эрчим багийн ахлагч, холбогч Л.Хосбаярын тоглолтын дараах сэтгэгдлийг хүргэж байна.