Норвегийн шигшээ баг болон Манчестер Сити багийн довтлогч Эрлинг Хааланд өөрийн хуучин баг “Bryne FС”-ийн хөгжөөн дэмжигчдэд бямба гарагт болох багийн плей-оффын тоглолтыг үзэх тасалбарыг төлөхөөр болжээ. Норвегийн хоёрдугаар дивизоны "Bryne" клуб 2006 оноос хойш анх удаа плей-оффт шалгарч, Норвегийн Элитсериен рүү дэвших боломжтой боллоо. 23 настай Хааланд 200 орчим шүтэн бишрэгчдийн галт тэрэгний аяллын зардлыг 175,000 NOK ($16,000) хариуцна. Хааландын төрөлх нутгийн клубийн маркетингийн менежер Бьорн Хагеруд Рокен ТВ 2-д хэлэхдээ "Хүмүүсийн хувьд санхүүгийн хувьд хэцүү цаг үе тул энд аялж тоглолт үзэхийг урьтал болгоход хэцүү болгодог. Тиймээс Хааландын дэмжлэг илүү олон шүтэн бишрэгчдэд аялах боломжийг олгож байна гэжээ. Хааланд 2016 онд үндсэн багтаа орохоосоо өмнө Брайан дахь залуучуудын эгнээнд карьераа эхлүүлсэн юм. Тэрбээр 2022 онд Австрийн аварга РБ Зальцбург, Германы Боруссиа Дортмунд, Премьер лигийн Манчестер Сити зэрэг багуудад шилжихээсээ өмнө дээд зиндааны Молде багт элссэн байна.
Эрлинг Хааланд “Bryne FС”-ийн фанатуудын тоглолт үзэх зардлыг төлөхөөр болжээ
Б
Бэлгүүн
11 сарын 23