MSports logo
Парисын олимпын 7,2 сая тасалбар борлуулагдаад байна
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 23

  • Парисын олимпын 7,2 сая тасалбар борлуулагдаад байна

    Парис-2024 олимпын 400,000 тасалбар энэ сарын сүүлээр худалдаанд гарна гэж зохион байгуулагчид лхагва гарагт мэдэгдэв. Парис 2024 олимпын наадам 7-р сарын 26-аас 8-р сарын 8-ны хооронд болох бөгөөд зохион байгуулагчид 10 сая тасалбар зарна гэж найдаж байна. Одоогоор аль хэдийн 7.2 сая тасалбар зарагдсан гэж үйл ажиллагааны захирал Майкл Алоисио хэлсэн юм.  "Өөр ямар ч зохион байгуулах хороо ийм олон тасалбарыг ийм хурдан зарсан гэж би бодохгүй байна" гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлжээ. Парисын олимпын зарим тасалбар үнийн шүүмжлэлд өртөж байсан ч лхагва гарагт шинээр гаргасан тасалбарын гуравны нэг нь серфингээс бусад бүх төрөлд "50 еврогийн үнэтэй" байх болно гэж мэдэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 30-нд худалдаалагдах тасалбарын 30,000 нь хөнгөн атлетик, 24,000 нь теннисний тасалбар байх аж. Харин олимпын нээлтийн ёслолын тасалбар буюу Сена мөрний парадын тасалбар 90-2700 еврогийн үнэтэй байх юм. Зохион байгуулагчид мөн Паралимпын 2.8 сая тасалбарыг борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн эцсээр явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдлээ. 

    Парисын олимпын 7,2 сая тасалбар борлуулагдаад байна