MSports logo
Коби Брайант болон түүний охин Жижи Брайант нарын хөшөө Лос Анжелес хотын “Крипто Арена”-ын гадаа сүндэрлэнэ
  • А
    Админ

    8 сарын 10

  • Коби Брайант болон түүний охин Жижи Брайант нарын хөшөө Лос Анжелес хотын “Крипто Арена”-ын гадаа сүндэрлэнэ

    Сагсанбөмбөгийн домогт тоглогч асан Коби Брайант мөн түүний охин Жижи Брайант нарын дурсгалыг хүндэтгэсэн хөшөөг Лос Анжелес хотын “Крипто Арена”-ын гадаа 2024 оны наймдугаар сарын 08-ны өдөр олон нийтэд танилцуулан нээлтээ хийхээр болсон байна. Daily Mail Online-ийн мэдээлснээр Лос Анжелес Лэйкерс багийн түүхэн дэх агуу тоглогч Коби Брайантын хөшөөг барих төлөвлөгөө аль хэдийн хэрэгжээд эхэлсэн бөгөөд хөшөөг гүйцэтгэж буй уран бүтээлчид энэ мэдээллийг үнэн хэмээн баталгаажуулсан байна.

    Коби Брайант болон түүний охин Жижи Брайант нарын хөшөө Лос Анжелес хотын “Крипто Арена”-ын гадаа сүндэрлэнэ

    Тэрээр 2020 оны нэгдүгээр сард том охин Жижи Брайант болон түүний сагсанбөмбөгийн багийн зарим охидын хамт нисдэг тэргээр зорчин тоглолтод нь очих замдаа гэнэтийн осолд орж харамсалтайгаар нас барсан бөгөөд энэ нь дэлхийн спорт сонирхогчид гэлтгүй олон сая хүнийг цочирдуулсан билээ.  NBA-гийн талбай дээр цойлон гарч ирсэн хамгийн агуу тоглогчдын нэг, үргэлж шилдгүүдийн өрсөлдөөнд яригдаж байдаг Коби Брайантад түүний бүх насаараа үнэнчээр зүтгэсэн ЛА Лейкерс багийн гадна талбайд хөшөөг нь босгоно гэдэг цаг хугацааны л асуудал байсан бол тун удалгүй биеллээ олж өөрийн хайрт охины хамтаар дурсагдах хөшөө нь Крипто Аренагийн гадаа босох нь ээ.   

    Түүний Лейкерс багтаа хүчин зүтгэх үед өмсөж байсан “8” ба “24” дугаарыг хүндэтгэх үүднээс 2024 оны 08-р сарын 08-ны өдөр дээрх хөшөөг албан ёсоор олон нийтэд харуулж Крипто Аренагийн үүдэнд сүндэрлүүлнэ гэжээ.  

    Коби Брайант болон түүний охин Жижи Брайант нарын хөшөө Лос Анжелес хотын “Крипто Арена”-ын гадаа сүндэрлэнэ