Хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы Амман хотод 10 сарын 4-с 7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Хэйболын ААШТ-д Ганбатын Ган-Орхон алтан медаль хүртлээ
М
Мөнхбаясгалан
10 сарын 8

Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн ОУХМ Н.Дэлгэрхүү, ОУХМ Г.Ган-Орхон, Д.Дамдинжамц, СДМ Э.Ариунцэцэг нар оролцсоноос ОУХМ, Улсын Аварга, Heyball International Open-2025 тэмцээний аварга Ганбатын Ган-Орхон түрүүлж Хэйболын алтан медаль хүртсэн анхны Монгол эмэгтэй тамирчин болж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр алтан медалийн төлөө Тайланд улсын тамирчин Вараттан Сукриттанесыг хожсон юм.


Мөн Д.Дамдинжамц, СДМ Э.Ариунцэцэг нар шигшээ 8-д шалгарсан амжилтаараа ОУХМ цолны болзол хангалаа.
Монголын тамирчид өмнө нь Хэйболын ААШТ-ээс эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин алтан медаль хүртэж байсан юм.
