MSports logo
The MongolZ өнөөдөр Плэй-Оффт шалгарах эрхийн төлөөх чухал тоглолт хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 8

  • The MongolZ өнөөдөр Плэй-Оффт шалгарах эрхийн төлөөх чухал тоглолт хийнэ

    Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League Season 22 тэмцээн Шведийн нийслэл Стокхолм хотноо амжилттай үргэлжилж байна. Манай The MongolZ багийн хувьд 0-2 амжилттай тун хэцүү байдалд тэмцээнээ эхлүүлсэн ч энэ сарын 07-нд Европын GamerLegion багийг 2-1 харьцаатай буулгаж аван Плэй-Оффт орох алхмаа ахиулсан юм. Өчигдөр тэмцээний хоёрдугаар шатны дөрөв дэх тоглолтууд болж өнгөрлөө. Манай The MongolZ багийн хувьд өчигдөр ижил 1-2 амжилттай байсан Испанийн Gentle Mates багтай учраа тааран өрсөлдлөө. Эхний мап Inferno дээр 13-8 харьцаатай буулгаж авсан бол хоёр дахь мап тийм ч амар байсангүй. Хоёр дахь мап Mirage дээр үргэлжилж манай баг илүү явсан ч Gentle Mates баг бууж өгөлгүй тэмцсээр байсан юм. Ийнхүү нэмэлт цагт Senzu, Techno нарын гайхалтай тоглолтоор The MongolZ баг 22-19 харьцаатай өрсөлдөгчдөө буулгаж аван үндсэн мап-д 2-0 харьцаатай Gentle Mates багийг хожиж, хоёрдугаар шатанд 2-2 амжилттай тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр боллоо.

    The MongolZ өнөөдөр Плэй-Оффт шалгарах эрхийн төлөөх чухал тоглолт хийнэ

    Ийнхүү ESL Pro League-т The MongolZ баг 2-2 амжилттай болсон ба өнөөдөр Плэй-Оффт оролцох эсэхээ шийдвэрлэх хамгийн чухал тоглолтоо Европын хүчирхэг багуудын нэг Natus Vincere-ийн эсрэг 19:30 цагаас хийхээр боллоо.

    Natus Vincere багийн хувьд Дэлхийн чансаанд 9-т эрэмбэлэгдэж буй хүчтэй өрсөлдөгчид. Манай багтай энэ жилд гэхэд нийт 5 удаа таарч тоглохдоо нийт 12 мап тоглолт гаргаж, 7 мап буюу 3 удаа ялалт байгуулжээ. Мөн хоёр удаа нэмэлт цаг гарган өрсөлдсөн гэхээр хамгийн ширүүн өрсөлдөгчдийн нэг юм.

    HLTV-ийн хожих магадлалаар манай багийг 46.6%-тай, Natus Vincere-г 53.4%-тай гэж үзсэн нь аль аль багуудын хожил хаашаа ч эргэж болохоор байна. Хэрвээ өнөөдөр The MongolZ баг өрсөлдөгчдөө буулгаж авбал 3-2 амжилттайгаар ESL Pro Leagues S22-ийн Плэй-Оффт шалгарах юм.

    Сонирхуулахад тус тэмцээний Плэй-Офф шатанд Team Falcons болон Team Spirit багууд нэг ч хожигдолгүй 3-0 харьцаатай шалгарсан бол MOUZ, Team Vitality, Furia зэрэг багууд 3-1 амжилттайгаар Плэй-Оффт орох эрхээ баталгаажуулаад байна.

    The MongolZ өнөөдөр Плэй-Оффт шалгарах эрхийн төлөөх чухал тоглолт хийнэ