MSports logo
Домогт тамирчин Леброн Жеймс 40 нас хүрлээ
  • Д
    Дөлгөөн

    12 сарын 31

  • Домогт тамирчин Леброн Жеймс 40 нас хүрлээ

    Өнөөдөр АНУ-ын цагаар 12 сарын 30 болж байгаа бөгөөд 1984 онд төрсөн ХААН хочит Жеймсийн төрсөн өдрийн баярын өдөр тохиож байна.


    NBA-н түүхэнд 40 насандаа тоглож явсан тамирчид тэр жилдээ хэдэн оноо дундажлаж байсныг харцгаая:


    ‘87-88 Кариим Абдул Жаббар - 14.6 оноо

    ‘03-04 Карл Малөүн - 13.2 оноо

    ‘93-94 Роберт Париш - 11.7 оноо

    ‘02-03 Жон Стоктон - 10.8 оноо


    Харин Леброн Жеймс 40 насныхаа улиралдаа:


    23.5 оноо, 9.0 дамжуулалт, 7.9 самбар - эдгээр дундаж үзүүлэлтүүд NBA-н түүхэн дэх бүх 40+ насандаа тоглож явсан тоглогчидын дунджаас илүү байна 🤯🤯🤯


    Дахин давтагдашгүй, гайхамшигтай тамирчины сүүлийн жилүүдийг бид гэрчилж яваа азтай үзэгчид билээ.


    ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ ЛЕБРОН ЖЕЙМС 👏



    Домогт тамирчин Леброн Жеймс 40 нас хүрлээ