Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Бээжинд гурван өдрийн турш өөрийгөө тусгаарласны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Энэхүү уулзалт нь хоёр жил шахамын дараа Ши Жиньпентэй нүүр тулсан хэлэлцээ хийсэн гадаад төлөөлөгч болж байгаагаараа онцлог. Уулзалт Дяо Юйтай зочны ордонд болжээ. Ши Жиньпин Бахтай биечлэн уулзсан нь эдгээр өвлийн олимпийн наадам Хятадын засгийн газарт чухал болохыг харуулж байна. Энэ нь Ши Жиньпин коронавирусын тахлын эхэн үеэс хойш гадаадын нэр хүндтэй хүнтэй уулзаж байгаа анхны тохиолдол гэж үзэж байна. Ши Жиньпин гадаадын удирдагчтай хийсэн сүүлчийн уулзалт бол 2020 оны гуравдугаар сард Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алвитай Хятадын нийслэлд коронавирусын эсрэг авах арга хэмжээний талаар ярилцсан уулзалт байсан.
Төрийн өргөн нэвтрүүлэг CCTV удирдагчдийн хамт ОУОХ болон Хятадын далбаатай нүүрний маск зүүсэн албаны хүмүүс оролцсон уулзалтыг шууд дамжуулан хүргэсэн юм. Ши Жиньпин Хятадад "энгийн, аюулгүй, гайхалтай олимп зохион байгуулна" гэж Бахад амлаж байсан. "Бид оролцогчид, холбогдох ажилтнууд болон Хятадын ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангана гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэж Ши Жиньпин хэлсэн юм. Мөн тэрбээр тендерийн эхний шатанд энэ наадмыг зохион байгуулах гол зорилгоо 300 сая хүнийг өвлийн спортод татан оролцуулах гэж тодорхойлсон бөгөөд тасралтгүй хүчин чармайлтын ачаар энэ алсын хараа бодитой болсон" гэж хэллээ.
ОУОХ-ны зүгээс COVID-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар болон Наадамд бэлтгэх "маш сайн төлөв"-ийн талаар ярилцсан байна. Бах мөн БНХАУ-ын 300 сая гаруй хүнд өвлийн спортыг нэвтрүүлэх зорилгоо биелүүлж байгаад Хятад улсын тэргүүнд баяр хүргээд "Одоо өвлийн спортын орон болсон, энэ бол дэлхийн өвлийн спортын шинэ эрин үеийг эхлүүлж байна" гэж хэлжээ. Хятадын хүний эрхийн асуудалд санаа зовсны улмаас АНУ тэргүүтэй зарим улс Бээжинд болох арга хэмжээг дипломат байдлаар бойкотлоход хүргэсэн бол COVID-19 тахал нь зохион байгуулагч орон болон дэлхий даяар үймээн самуун дэгдээсээр байна. Гэхдээ Хятад улс өвлийн болон зуны Олимпийн наадмыг зохион байгуулах анхны улс болох тул энэ наадам төлөвлөсний дагуу үргэлжлэх юм.