Намайг Алтангэрэлийн Нямжав гэдэг. 25 настай, Барилгын инженер мэргэжилтэй. Өөрийгөө 3 үгээр илэрхийлбэл Эрч хүчтэй, Омголон, Дүрэлзсэн гэж тодорхойлно.
Анх найзыгаа дагаж очин хичээллэхэд үнэхээр уйтгартай санагддаг байсан. Гэхдээ хичээллэх тусам улам сонирхолтой болж хор шар хөдөлгөж, шалгуур ихтэй болж байсан. Тэрэнд нь илүү татагдаж орсон юм болов уу гэж бодож байна. Уг спортоор хичээллээд одоо 10 жил болж байна.
Сүүлийн үед гэвэл сая наадмын үеэр Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан 19 дэх удаагийн дэлхийн кэндогийн АШТ-д МУ-ын шигшээ багийн ахлагчаар багийнхантайгаа явсан. Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож шөвгийн 64 хүртэл тунаж үлдсэн.
Тайван, стрессгүй байхад минь хамгийн их тусалдаг. Кэндогоор хичээллэж эхэлснээс хойш бие болоод сэтгэл зүйн хувьд ч маш тогтвортой эрүүл болсон.
Би маш олон удаа бүр тоолж чадахааргүй олон удаа хожигдож сурсан. Хожигдол бүрдээ өөртөө дүгнэлт хийж, алдаан дээрээсээ суралцдаг. Заримдаа хамгийн сайнаараа хичээсэн ч амжилт гаргахгүй үе байж болдог гэдгийг ойлгож авсан.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+170 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй
Сайн ид, сайн унт гэдэг хоёрхон л зарчимтай.
Маш гоё амттай хоол, сайн нойр авсан өдөр, намайг хүрээлэн буй хүмүүс миний амьдралд хамгийн их өнгө нэмдэг дээ.
Кэндогийн спортыг Монгол улсад улам түгээн дэлгэрүүлмээр байна. Хувь талаасаа гэвэл олон улсын шүүгч, дасгалжуулагч болох хүсэлтэй байгаа.
Тийм үедээ бол зүгээр л унтаад өгдөг. Аль болох тархиа амраахыг хичээдэг. Тэмцээний үеэр сандрал ихтэй байвал хөнгөн чихэрлэг зүйл идээд 3-5 минут дуг хийчихдэг.
Хатуужил, тууштай бөгөөд даруу төлөв байдлыг кэндогоор дамжуулан маш сайн суралцах боломжтой болохоор ирээд нэг удаа бэлтгэл хийгээд үзээрэй гэж хэлмээр байна.