MSports logo
Г.Монголжин Дэлхийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 26

  • Г.Монголжин Дэлхийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртлээ

    Саудын Араб улсад үргэлжилж буй дэлхийн тулааны спортын наадмын жюү жицүгийн төрөлд манай улсаас 3 тамирчин оролцож нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Лхагва гарагт -52 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Ганбаатарын Монголжин хүрэл медаль хүртлээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож, шагналт 5-р байрт удаа дараа орсон бол ийнхүү өөрийн замналын хамгийн том амжилтаа дэлхийн тулааны спортын наадмын дэвжээнд үзүүллээ.

    Г.Монголжин эхний тойрогт Испаний тамирчинг ялж, хэсгийн барилдаанд Филиппиний тамирчинд ялагдаж, торгуулийн барилдаанд Саудын Арабын тамирчинг ялснаар хүрэл медалийн төлөө шалгарсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө Испани улсын тамирчинг 2:0-ээр ялж, медалийн тавцанд зогслоо.