MSports logo
ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 26

  • ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    2003 оны драфтын тэргүүн сонголт өнөө цагийн ихэнх томоохон амжилтуудыг эзэмшиж мөн эвдэж яваа Леброн Жэймс улирлын нээлтийн тоглолтод Денвер Наггетс багийн эсрэг гараанд гарч 21 дэх улиралдаа тасралтгүй тоглосон 7 дахь тоглогч болжээ. Өдгөө 39 настай түүнийг гэмтэл бэртлээс холуур байвал ямар амжилтууд хүлээж болох талаар “21 дэх жилдээ үзүүлж болох 21 рекорд амжилт”-ыг хүргэж байна. 

    1. Түүний 21 дэх удаагийн “20-5-5” дунджилсан улирал болох болно

    Өмнөх улиралд 20-оос дээш тоглолтод 500-аас дээш минут тоглож, 20+ оноо, 5+ самбар, 5+ оновчтой дамжуулалт дунджилсан байна. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    2. 39 настайдаа 50 оноо авсан хоёр дахь тоглогч

    12 сард 39 насны босгыг давах түүний хувьд өнгөрсөн улиралд хамгийн дээд тал нь 48 оноонд хүрсэн нь энэ жил амжилтаа ахиулах боломжтой юм. Түүний өмнө 39 настайдаа тус амжилтыг Жамал Крауфорд гүйцэтгэж байжээ. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    3. Түүний замналын хамгийн бага минут тоглосон улирал

    Өнгөрсөн улиралд 55 тоглолтод 35.5 минут тоглодог байсан ч түүний байрлал болон орон зайг нөхөх залуу тоглогчид олон тул энэ минут 31 эсвэл 32 хүртэл доошилно. Өнөөдөр улирлын эхний тоглолтод 29.0 минутыг талбайд өнгөрүүлсэн байна. 

    4. Улиралд 25+ оноо дахин дунджилна

    Тэрээр өмнөх хоёр улиралд 29.6 оноо дунджилсан. Сүүлийн 20 жилийн турш оноо түүхэд асуудалгүй түүний хувьд 25 оноо дунджилна гэдэг байж болох зүйл. Цаашлаад бүх цаг үеийн онооны лидер маань улам л хол тасрах нь дээ. 

    5. Замналынхаа хамгийн бага оновчтой дамжуулалт дунджлах магадлалтай

    Талбай дээрх өрсөлдөгчтэй биш цаг хугацаатай өрсөлдөж буй Леброны хувьд замналдаа 7.3 оновчтой дамжуулалт дунджилж байсан бол сүүлийн хоёр жил 6.5 хүртэл буурсан. Энэ жил ч түүний минут болон бөмбөгөнд хүрч ачаалал авах магадлал багасна байх. Өнөөдрийн тоглолтод 5 удаа оновчтой дамжуулалт өгсөн байна. 

     

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    6. Алсын зайнаас илүү их шиднэ

    Бид хуучны будагтай талбай руу дайрдаг, хүчтэй тохолтуудыг хэний ч дээрээс хамаагүй хийдэг Хаан Жэймсийг харахгүй нь харамсалтай. Тэрээр энэхүү довтолгоонуудаа алсын зайнаас нөхөх боломжтой. Замналдаа 8 удаагийн оролдлого хийдэг байсан ч өнгөрсөн улиралд 6.9 удаагийн оролдлого гүйцэтгэсэн бол энэ тоо энэ жил ихсэх магадлалтай. 

    7. Алсын зайн шидэлтийн хувь өмнөх жилээс өснө 2015-2016 оны улиралд хамгийн муу буюу 30.8 хувьтай аркны араас шидэж байсан бол өнгөрсөн улиралд мөн л муу үзүүлэлт үзүүлж 31.2 хувьтай шидсэн. Энэ жил шидэлт дээрээ илүү төвлөрсөн түүний хувьд энэхүү хувь карьерын дундаж болох 34.5 руу дөхнө гэж бодож байна. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    8. Багийн арын алба болон менежертэй солилцоо наймааны шахалт дахин үзүүлэх магадлалтай

    Зарим шинжээч, сэтгүүлчид Леброныг өөрийн хүссэн хүмүүсээр хүрээллээ бүрдүүлэхийг хүсдэг гэгддэг. Одоо байгаа бүрэлдэхүүн болон түүний замналдаа хэрхэн өөрт хэрэгтэй хүмүүсээ дуудан авчирсан тохиолдлыг бид бүгд мэдэх биз ээ.

    9. 60-аас дээш тоглолтод оролцоно

    Өнгөрсөн 5 жилд 55-аас дээш тоглолтод оролцсон гэсэн амжилтай яваа. Харин энэ жил гэмтэл бэртлээс хол байж чадвал 60 гаруй тоглолтод оролцох бүрэн боломжтой. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    10. 21 дэх жилдээ тоглож буй тоглогчдоос хамгийн их оноо авна

    Энэ ч бараг л ойлгомжтой зүйл биз. Учир нь 21 дэх жилдээ тоглосон ахимаг тоглогчдоос хамгийн их оноог Винс Картер 562 оноотойгоор эзэмшдэг. Харин Леброн өмнөх улиралд гэхэд 1590 оноог өөрийн нэр дээр бичүүлсэн.

    11. 21 дэх жилдээ тоглож буй тоглогчдоос хамгийн өндөр самбараас бөмбөг авалт дунджилна

    Мөн л хамгийн олон жил тоглосон ахимаг тоглогчдоос хамгийн олон удаа самбараас бөмбөг авах жил. Өмнө нь Винс Картер 21 дэх жилдээ тоглохдоо 194 удаа самбараас бөмбөг авсан байна. Харин Леброн өмнөх улиралд 457 удаа самбар манасан байна. 

    12. 21 дэх жилдээ тоглож буй тоглогчдоос хамгийн олон удаа оновчтой дамжуулалт өгнө

    Бас л энэхүү амжилтыг Леброн Жэймс гүйцэх нь тодорхой болоод байна. Өмнө нь Винс Картер мөн адил 87 дамжуулалт хийсэн бол Леброн 2022-2023 оны улиралд 375 удаа оновчтой дамжуулжээ. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    13. 10 аас дээш дамжуулалт өгөхөд л 39 настайдаа хамгийн олон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн тамирчин болно

    Тэрээр улирлын нэгхэн тоглолтод 10-аас дээш дамжуулалт гүйцэтгэж чадвал 39 настайдаа хамгийн олон удаа оновчтой дамжуулалт хийсэн тоглогч болно. Энэхүү амжилтыг домогт холбон тоглогчид болох Жон Стоктон болон Стив Нэш нар 10, 10 дамжуулалттайгаар эзэмшдэг байна.

    14. Плэй Оффийн түүхэнд бүхий л цаг үед шилдэг хаалт гүйцэтгэсэн 10 тамирчны нэг болно

    Замналдаа бараг л Плэй-Офф өнжиж үзээгүй тэр бээр Плэй-Оффын түүхэнд оноо авалтаар аль хэдийн шилдэг нь болсон бол дамжуулалтаар хоёрдугаар байр, самбараас бөмбөг авалтаар дөрөвдүгээр байрт бичигддэг. Харин хаалт хийсэн тоогоор 11т яваа бөгөөд дахин 12 хаалт хийхэд л Кэвин МкХэйлийг гүйцэт топ 10-т эрэмбэлэгдэнэ. 

    15. 40 мянган оноо авсан NBA түүхэн дэх анхны тоглогч

    Хэзээ ч эвдэгдэхгүй гэгдэж байсан Карим Абдул Жабарын 38387 оноог эвдэж түүхэнд аль хэдийн мөрөө үлдээсэн. Улирлын сүүлд 38673 оноотой болж нэг тоглолтод 25 оноо дунджлахад улирлын сүүлд тэрээр 40.000 онооны босгыг давж ойрын нэг арванд эвдэгдэхээргүй түүхийг бүтээх юм. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    16. Лакерс баруун бүсийн 5-р байраар шалгарах боломжтой

    Өнгөрсөн улиралд АД хэдий сайн байсан ч үүргийн тоглогчид хангалтгүй тоглолтыг үзүүлж Плэй-Ин ээс шалгарч 2-р байраар шалгарсан Мемфис Гриззлес багийг буулгаж дөнгөсөн. Энэ удаад багийн тэнцвэртэй байдал хадгалагдаж, Гэйб Винсэнт, Таурен Принц, Кристиан Вүүд, Кэм Реддиш гэх мэт хамгаалалт довтолгоонд хэрэгтэй тоглогчдыг авчирсан нь өрнөд бүсийн эхний 5 байрт шалгарах бүрэн боломжтойг харуулж байна.

    17. Хүүгийнхээ сургууль болох USС тоглолтыг тогтмол үзнэ

    Том хүү Бронни нь одоо USC-ийн нэгдүгээр курст суралцаж байгаа бөгөөд зүрх нь зогссоны дараа зуны эмнэлэгт хэвтэж одоо бие нь хэвийн түвшиндээ очсон гэж өмнө нь мэдээлсэн. Хүүтэйгээ хамт NBA-д тоглох мөрөөдөлтэй Леброн түүний тоглолтыг тогтмол үзэх нь аргагүй биз. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    18. Алсын зайн гүйцэтгэлээрээ домогт шидэгч Рэжжи Миллерийг гүйцэх магадлалтай /Улирал болон Плэйоффт/

    Леброн олон амжилтын эзэн ч нэгэн амжилтын оройд хүрч чадах нь эргэлзээтэй үзүүлэлт нь алсын зайн шидэлтийн гүйцэтгэл. Гэхдээ улиралд гүйцэтгэсэн алсын зайн шидэлтээрээ Рэжжи Миллерээс 159-өөр дутуу тавдугаарт бичигдэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 144 удаа алсын зайн шидэлт дунджилсан амжилт дунджилсан бол энэ жил илүү шидэлтэд төвлөрөх Леброн түүнийг гүйцэж 4-р байрт бичигдэх боломжтой. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    19. Оновчтой дамжуулалт өгсөн тоогоор Мэжик Жонсоныг гүйцнэ /Улирал болон Плэйоффт/

    Учир нь Мэжик Жонсон нийт 12,487 гүйцэтгэсэн байгаа бол Леброн Жэймс 12,443 гүйцэтгэсэн буюу 44 болон түүнээс дээш оновчтой дамжуулалт энэ улиралд гүйцэтгэхэд Жон Стоктон, Жэйсон Кид, Крис Пол нарын араас 4-т бичигдэнэ. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    20. 20 дахь удаагаа бүх NBA-ын багт нэрлэгдэнэ

    Түүний бүх NBA-ын нэгдүгээр багт 19 удаа бичигдсэн нь тэргүүн эгнээнд бичигдэж байгаа бөгөөд Коби Брайант, Тим Данкан, Карим Абдул-Жаббар түүний араас жагсдаг. Хэрвээ 20-5-5 гэсэн дээр дурдсан үзүүлэлтээс илүү тоглож чадвал бүх NBA-ын нэгдүгээр багт бичигдэхэд боломжтой юм. 

    21. Бүх-Оддын тоглолтод 20 дахь удаагаа сонгогдож Карийм Абдул-Жаббарыг гүйцнэ

    Өнгөрсөн жил 19 дэх удаагаа бүх оддын тоглолтод сонгогдож Карийм Абдул-Жаббартай тэнцсэн. Энэ жил түүний гайхамшигтай замнал дахин үргэлжилж дахин сонгогдоход л түүнийг гүйцэж 39 насандаа бүх оддын тоглолтод сонгогдсон гурав дахь тамирчин болж түүхэнд үлдэнэ. Түүнтэй адилаар Карийм болон Дирк Новитцки нар бичигдэж байгаа билээ. 

    ЛЕБРОН ЖЭЙМС 21 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЗҮҮЛЖ БОЛОХ 21 АМЖИЛТ

    Ийнхүү түүний гайхалтай замналын 21 дэх жилийн гэрч болж буй бид түүний улирал хэрхэн өрнөхийг, ямар амжилтуудын эзэн болохыг ирэх хавар хүртэл шимтэн үзэх л үлдлээ.