"Мөрөөдөл эхэлсэн мөч"
2012 оны наймдугаар сар. Английн Тоттенхэм Хотспур багт амжилттай тоглож байсан даруухан Хорват залууг дэлхийн хамгийн том клубүүдийн нэг болох Испанийн эзэн хааны “Реал Мадрид” албан ёсоор өөрийн болгов. Лука Модрич бол хэзээ ч дуу шуутай, өөрийгөө магтсан тоглогч байгаагүй. Гэвч түүний тоглолтын ухаалаг байдал дамжуулалтын урлаг, хүчтэй сэтгэлзүй, зогсогдошгүй зүтгэл нь Реалын тоглолтын “хөдөлгүүр” болж байв. Тэр Роналдуг гоолд хүргэдэг, Каземиро, Кроосын хамтаар дэлхийн шилдэг хагас хамгаалалтын гурвал болсон.