MSports logo
Son Heung-Min Тоттенхэмтэй салах ёс гүйцэтгэж, сэтгэл хөдөлгөм үгс хэллээ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 6

  • Son Heung-Min Тоттенхэмтэй салах ёс гүйцэтгэж, сэтгэл хөдөлгөм үгс хэллээ

    2025 оны 8-р сарын 3-нд Солонгос улсын нийслэл Сөүл хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд 64,000 гаруй хөгжөөн дэмжигчдийн өмнө Тоттенхэм Хотспур клубийн багийн ахлагч Son Heung-Min багтайгаа сэтгэл хөдөлгөм салах ёс хийлээ. Тоглолтын 65 дахь минутад шүүгчийн шүгэл дуугарч Son Heung-Min солигдох мөчид нь Ньюкасл болон Тоттенхэмийн тоглогчид түүнд алга ташин хүндэтгэл үзүүлэн үдэн гаргаж, цэнгэлдэх даяар түүний хөгжөөн дэмжигчид алга ташилтаар түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

    Son Heung-Min Тоттенхэмтэй салах ёс гүйцэтгэж, сэтгэл хөдөлгөм үгс хэллээ

    "Тоттенхэм бол миний зүрхний нэг хэсэг"

    Son тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа: “Энэ бол төгс агшин байсан. Фенүүд, багийнхан дасгалжуулагчийн өгсөн тэр халуун сэтгэл дэмжлэгийг би хэзээ ч мартахгүй. Үүрд талархаж явна. Баг маань ирэх улиралд таван тэмцээнд оролцоно. Тэд бүгдэд нь түрүүлээсэй гэж хүсэж байна. Энэ бол миний зүрхний хүсэл. Тоттенхэм үргэлж миний сэтгэлд байх болно. Харин миний багийн нөхөд бол миний түүхийн салшгүй хэсэг.”

    Son Heung-Min Тоттенхэмтэй салах ёс гүйцэтгэж, сэтгэл хөдөлгөм үгс хэллээ

    Тэрээр салах ёсны үеэр:

    “Эхэндээ уйлахгүй гэж бодсон. Гэхдээ багийн нөхдийн минь үгс сэтгэлд маш их хүрсэн. Үнэхээр сэтгэл хөдөлмөөр өдөр байлаа. Намайг ийм гоё мөчтэй үдсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа.”

    Son Heung-Min Тоттенхэмтэй салах ёс гүйцэтгэж, сэтгэл хөдөлгөм үгс хэллээ

    “Миний зам дуусаагүй би цаашдаа ч баяр баясал авчрах болно”

    Тэрээр: “Миний замналын дараагийн бүлэг эхэлж байна. Би дэлхий даяар хүмүүсийн сэтгэлд хүрч баяр баясал бэлэглэсээр байх болно.”

    Son Heung-Min Тоттенхэмтэй салах ёс гүйцэтгэж, сэтгэл хөдөлгөм үгс хэллээ

    “Тоттенхэм Хотспур клубийн төлөөх түүний статистик”

    Түүний хувьд Тоттенхэм Хотспур клубийн төлөө 454 тоглолтод оролцож 173 гоол оруулж 101 гоолын дамжуулалт бүртгүүлсэн бөгөөд Premier League-т 333 тоглолтод оролцож 127 гоол оруулж 71 удаа гоолын дамжуулалт бүртгүүлсэн байна. 2021-22 оны улиралд Premier League-ийн хүрээнд 23 гоол оруулж Mohamed Salah-ийн хамтаар “Golden Boot” шагналын эзэн болж байв. Мөн өнгөрсөн улиралд баг нь лигийн хүрээнд тааруу амжилт үзүүлсэн ч Европын нэр хүндтэй тэмцээн болох Европа лигт түрүүлж Аваргуудын лигт оролцох эрхийг авч чадсан юм. Son Heung-min Тоттенхэмд 10 жил зүтгэж багийн нүүр царай Солонгосын хөлбөмбөгийн бахархал болж чадсан. 

    Son Heung-Min Тоттенхэмтэй салах ёс гүйцэтгэж, сэтгэл хөдөлгөм үгс хэллээ