MSports logo
ФРАНЦЧУУДЫН ТАВНЫ ДӨРӨВ ГАРУЙ ХУВЬ НЬ ПАРИС 2024 НААДМЫН ТАСАЛБАРЫГ ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
  • А
    Админ

    3 сарын 5

  • ФРАНЦЧУУДЫН ТАВНЫ ДӨРӨВ ГАРУЙ ХУВЬ НЬ ПАРИС 2024 НААДМЫН ТАСАЛБАРЫГ ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

    Францчуудын 82 хувь нь Парист болох 2024 оны олимпын наадмын тасалбарын үнийг хэт өндөр үнэтэй гэж үзэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Спортын бооцооны компани Winamax болон RTL media group-ын хүсэлтийн дагуу явуулсан “Odoxa” санал асуулгын дүнгээс үзэхэд 79 хувь нь тасалбар худалдаж авах үйл явцыг төвөгтэй гэж үзсэн байна. Энэ нь тасалбар борлуулах эхний үе шат эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа хэвлэгдсэн бөгөөд гурван сая худалдаанд гарсан байна. Тасалбар худалдаж авах өргөдөл гаргагчид гурван тэмцээнийг нэгэн зэрэг худалдаж авах боломжтой байсан бөгөөд олон төрлийн спортын тоглолтууд хамгийн багадаа 80 еврогийн үнэтэй байгаа аж. Судалгааг энэ сарын эхээр Францад 18 ба түүнээс дээш насны 1005 хүнээс түүвэрлэн авчээ. Хоёр дахь шатны тасалбарыг худалдаанд гаргах ажил ирэх тавдугаар сард эхлэх бөгөөд хөгжөөн дэмжигчид спортын тоглолт, нээлт, хаалтын арга хэмжээний нэг тасалбарыг худалдан авах боломжтой болно. Гурав дахь буюу эцсийн хугацаа 2023 оны сүүлээр явагдах ёстой. Наадмыг зохион байгуулах хороо тасалбар олгох арга нь "Наадмыг өргөн нээлттэй" гэсэн уриатай нийцэж байна гэж мэдэгдээд нэг сая тасалбарыг 24 евро, олон нийтэд бараг тал нь үнээр авах боломжтой гэж онцолжээ. Гэсэн хэдий ч 24 еврогийн тасалбарын тал хувийг улсаас захиалж, олон нийтийн хэрэгцээнд зориулан хуваарилсан тул олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэн байна.

    Мөн 690 евро хүртэл зарагдаж байсан хөнгөн атлетикийн тасалбар, туялзуур сэлэм, авиралт зэрэг спортын төрлүүд олдоц муутай, хурдан дуусч байсан зэрэг гомдол гарч байгаа гэнэ. Парис 2024 олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангуэт үнийг хамгаалахын тулд "Бидний санал болгосон үнэ 2012 оны Лондонгийн олимпоос илүү үнэтэй биш" гэж хэлжээ. Хэдийгээр тасалбарын үнийн талаар сэтгэл дундуур байгаа ч хүмүүсийн дийлэнх нь наадамд баяртай байгаа юм.  Судалгааны дүнгээс харахад 69 хувь нь Парист болж байгаад баяртай байгаа бол 64 хувь нь Францад эдийн засгийн боломжуудыг бий болгоно гэж хариулжээ.