Монголын Үндэсний Дээд Лигийн шилдэг багуудын нэг "Завхан Бродерс" баг нь БНСУ-д энэ найман дугаар сард олон төрлийн эвент, арга хэмжээ зохион байгууллах гэж байна.
Эвентүүдээс дурдвал “BROTHERS KOREA FRIENDLY GAME TOUR” Солонгосын дээд лиг(KBL)ийн шилдэг багууд болон Их сургуулийн шигшээ багуудтай 21 хоногийн туршид хамтарсан бэлтгэл болон нөхөрсөг тоглолтууд,
“BROTHERS CUP IN KOREA” Солонгос дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн, гэх мэт эвентүүдэд Skynova Entertainment-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэдний дараагийн зохион байгуулж буй арга хэмжээ бол “Skynova Entertainment” "Завхан Бродерс" БНСУ-ын дээд лигийн шилдэг баг "Anyang Jung Kwan Jang" багийн залуус болон Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамт
"Brothers cup After party"-г зохион байгуулах гэж байна. Энэ эвент нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол ахан дүүстэйгээ нэг үдшийг хамтдаа мартагдахааргүй, хөгжилтэй өнгөрөөх зорилготой юм байна.
Хамтран зохион байгуулж буй БНСУ-ын дээд лигийн Anyang Jung Kwan Jang баг нь БНСУ-ын дээд лигийн (KBL) дөрвөн удаагийн аварга, 2023 оны EASL-т (East Asia Super League) түрүүлж байсан баг бол Skynova Entertainment нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол залуус руу чиглэсэн үзвэр үйлчилгээ, соёлын арга хэмжээ, Монгол уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулдаг байгууллага юм.