MSports logo
АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙГ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 30

  • АЗИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙГ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

    Азийн олимпийн зөвлөлөөс жендэрийн тэгш байдлын талаар семинарыг зохион байгуулж байна. Энэхүү семинарт Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах видео мессеж илгээжээ.  Таван минут үргэлжилсэн видео мессежийн үеэр Бах "Хүйсийн тэгш байдлын семинарыг Ази тивд зохион байгуулж, "Хүчтэй мессеж илгээж" байна" гэж сайшаажээ. Бахрейны нийслэл Манама хотын “The Art Hotel and Resort” зочид буудалд зохион байгуулагдаж буй хоёр өдрийн уулзалтад нийт 42 Азийн үндэсний олимпийн хорооны төлөөлөл оролцож байна. "Бидний тэргүүлэх чиглэлүүдийн нэг бол эмэгтэйчүүдийг спортоор дамжуулан сурталчлах явдал юм" гэж Бах хэлэв. "Олимпийн дүрэмд тусгагдсан энэхүү тэргүүлэх чиглэл нь Олимпийн наадмын гол цөм юм, учир нь спортод хүн бүр тэгш эрхтэй. Спортын байгууллагуудын хувьд бид үлгэр дуурайл үзүүлэх чухал үүрэгтэй. Энэ удаагийн семинараар Азийн олимпийн зөвлөл яг үүнийг хийж байгаа нь үлгэр жишээг үзүүлж, Ази даяар жендэрийн тэгш байдлыг хангахад тууштай байгаагаа илэрхийлж байна. Жендэрийн тэгш байдал нь хүний үндсэн эрх бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь бас сайн засаглалын салшгүй хэсэг юм.” гэлээ.  

    Томас Бах ОУОХ "жендерийн ялгааг арилгах" зорилттой байгаагаа илэрхийлж, "Токио-2020" олимпийн наадамд эмэгтэйчүүдийн оролцоо 48 хувийн дээд амжилтыг тогтоож, "Парис 2024"-д "хүйсийн тэгш байдлыг бүрэн хангах" эрмэлзлийг онцлон тэмдэглэж байна. Ганц тэмцээнд гэлтгүй тэмцээний гадна талд ч ахиц дэвшил гарч байгааг харж байна гэж ОУОХ онцлон сайшаав. Энэ семинар нь өнөөгийн эмэгтэйчүүдийн спортын хөдөлгөөнд тулгарч буй гол асуудлуудыг тодруулахад ихээхэн ач холбогдолтой бөгөөд төлөөлөгчид болон ҮОХ-уудад хамтран ажиллаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар эдгээр сорилтыг даван туулахад туслах болно.

    Н.Бэлгүүн