Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Тив бүрийн орнуудын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга клубүүдийн дунд BCL буюу Basketball Champions League-г тив тус бүрд зохион байгуулж эхлээд байна. Ковидын өмнө тус лиг нь Asia Champions Cup нэртэй байсан ба энэ жилээс нэрээ Basketball Champions League Asia болгон өөрчилсөн байна.
Үндэсний Дээд Лигийн шилдэг хоёр баг Азийн клубүүдийн Аваргын урьдчилсан шатанд өрсөлдөнө
3 сарын 1
Манай улсын баг хэрхэн тус лигийн урьдчилан шатанд өрсөлдөхөөр болсон бэ?
МСБХ сүүлийн жилүүдэд ФИБА-тай нягт хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн жил ФИБА-ын албан ёсны конгрессын үеэр Аваргуудын лигт Монголын клубүүд, лигийн аваргаар шалгарсан шилдэг багаа оролцуулах хүсэлтийг албан ёсоор тавьсан байна. Тус саналын хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард ФИБА болон МСБХ албан ёсны гэрээ байгуулсан ба ФИБА-ын зүгээс “Азийн аваргуудын лигт Монголын Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулж болно” гэсэн албан ёсны баярт мэдээг дуулгажээ. ФИБА-ийн Ази тивийг хариуцсан Гүйцэтгэх захирал Хагоп Хажириан “Олон улсын клубүүдийн тэмцээнийг зохион байгуулах нь ФИБА-ийн зүгээс ирэх жилийн тэргүүлэх зорилгуудын нэг. Бид энэ зорилгодоо олон олон улсуудыг багтааж байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тус гэрээний хүрээнд хэрхэн оролцох вэ?
1. Монгол улсад BCL-Asia Qualifier-ын 1-р тойргийн тоглолт манай улсад зохиогдоно. Зохиогдох өдөр 4-р сарын 3-7 өдрүүдэд
2. Аваргуудын лиг тул энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга баг тус тэмцээний эхний шатанд өрсөлдөнө.
3. Олимп, олон улсын тэмцээнтэй ижил манай улсад зохиогдох тул талбайн давуу талаа ашиглан нэмэлтээр нэг баг оролцуулах боломжтой.
4. Улмаар Үндэсний дээд лигийн энэ улирлын Финалд үлдсэн хоёр баг шууд BCL-Asia Qualifier Round 1-т өрсөлдөнө.
5. Гэхдээ жил бүр хоёр баг оролцоно гэсэн үг биш бөгөөд хэрвээ шалгарч чадвал цаашлаад жил бүрийн дээд лигийн аварга багууд өрсөлдөнө.
Азийн Аваргуудын лиг хэрхэн явагдах вэ?
1. Дээд лигийн финалд үлдсэн хоёр баг Индонези, Хонконг, Малайз, Сингапур, Тайланд зэрэг улсуудын аварга клубүүдтэй урьдчилсан шатанд өрсөлдөнө.
2. Монгол, Индонези улсууд нь зохион байгуулагч улсаар нэрлэгдсэн тул 2 баг, бусад улсаас нэг баг буюу нийт 8 баг үндсэн тэмцээнд оролцох хоёр эрхийн төлөө өрсөлдөнө.
3. Найман баг хоёр группт дөрөв дөрвөөрөө хуваагдана.
4. Хуваагдахдаа шигшээ багийн Ранкийн дагуу хуваагдах буюу Монгол, Индонезийн багт хамаатай.
5. Хэсэг тус бүрийг тэргүүлсэн шилдэг хоёр баг хоёрдугаар шатанд шалгарна.
6. Хэсэг тус бүртээ дэд болон гуравдугаар байрт шалгарсан 4 багууд хоорондоо зөрж тоглон ялсан хоёр баг нь мөн адил хоёрдугаар шатанд шалгарна.
7. Эхний шат Монгол улсад зохиогдох бол 2-р шат Индонезийн Жакарта хотод 4-р сарын 23-наас 26-ны хооронд үлдсэн дөрвөн баг өрсөлдөнө. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг Азийн Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болох юм.
Азийн Аваргуудын лигт Япон, БНХАУ, Солонгос, Филиппин зэрэг Ази тивийн сагсан бөмбөгийн өндөр хөгжилтэй орнуудын дээд лигийн аварга болсон чансаа өндөр багууд оролцох тул манай баг хоёр шатаа амжилттай давж чадвал Азийн шилдэг багуудтай өрсөлдөх томхон завшаан тохиох юм.